Компаний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажилагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ ажиллагсдыг ажлын байранд үйлдвэрийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, тэдгээрт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дотоод дүрэм журам, мөрдүүлэх талаар хяналт тавьж заавар зөвлөлгөө өгөх, ажиллагсдыг хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн таатай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх Ажиллагсдыг үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, ажлын байрны үзлэг шалгалтыг хийж хяналт тавих шаардлагатай журам, хэлтэсийн төсвийг боловсруулахад санал оруулах; Хариуцсан хэсгийн ажилтнуудад төлөвлөгөөт сургалт болон, төлөвлөгөөт бус сургалтад ажилтнуудыг хамруулах үйл ажиллагаанд зохион байгуулалтд дэмжлэг үзүүлэх; Өөрийн гүйцэтгэж байгаа хуваарьт ажил болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын мэдээг өдөр бүр шууд удирдлагад тайлагнах; Ослын үед осолдогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх боломжийг яаралтай бүрдүүлнэ. Мөн ослын судалгааны анхан шатны материалын бүрдүүлэлт хийх;
Ажилтнуудын хоол, хүнсэнд хэрэглэх захиалсан түүхий эд, мах махан бүтээгдэхүүнийг хүлээн авч түүний өнгө, үнэр, хадгалалт, сав баглаа боодлыг шалган хүлээн авах, ажлын байрны ариун цэврийг сайтар сахиж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ханган, зохих орчин, нөхцөлд хадгалах, хоолны төвлөгөөт цэсний дагуу хоолны махыг стандартын дагуу хэрчиж бэлтгэн ээлжийн Ахлах тогоочид хүлээлгэн өгөх, өөрийн ажлын байрны хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангаж ажиллахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Кемп менежерийн хуваарилсан обьектын сантехникийн ажлыг бүрэн хариуцаж, обьектуудад өдөр бүр үзлэг хийх, засвар үйлчилгээ хийх шаардлагатай хэсгүүдийг тодорхойлох, ажлын жагсаалт гаргах; Сантехникийн ажлыг хийж гүйцэтгэх үед эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй ажиллагааны стандарт, бусад холбогдох дүрэм журмыг мөрдөж ажиллах; Кемп доторх тохижилтыг сайжруулах, ая тухтай цэвэр орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах, мод ургамлыг арчлан хамгаалах. Кемп болон оффисын тохижилтын ажлуудыг гүйцэтгэх, кемп болон бусад хэлтсийн хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах аж ахуйн бүхий л засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэх:
Сургалтын хуваарь төлөвлөгөөг боловсруулж батлуулах, батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу шинэ ажилтнуудад ХАБЭА-н хууль болон компаний дотоод дүрэм журмын дагуу сургалт орж, шалгалт авах баталгаажуулах, байгууллагын ХАБЭА-н зөв соёлыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх Шинээр ажилд орж буй ажилтнуудад компаний тухай үндсэн ойлголт ХАБЭА-н тухай ойлголтуудыг сургалтаар өгч, шалгалтаар баталгаажуулах, ажилтнуудын архивыг үүсгэж хадгалах, Тусгай сургалт /эрх олгох, сунгах/-ын захиалгыг авч, сургалтанд ажилтнуудыг хамруулах ажлыг зохион байгуулах,
Далд уурхай, баяжуулах үйлдвэр болон кемпийн ажилтнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, ажилтнуудад эмнэлгийн байгууллагаас эмчилгээ хийх, тусламж үйлчилгээ үзүүлэхэд компанийг төлөөлөн оролцож, удирдлагуудыг мэдээллээр хангахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд (уурхайн талбайд) ордын эрэл-хайгуул, нарийвчилсан хайгуулын үе шатанд компанийн зүгээс боловсруулсан үйл ажиллагааны болон чанарын стандарт журмын дагуу геологийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах, хайгуулын ажлыг гүйцэтгэх, дээжлэлт хийх, өгөгдлийг цуглуулах, боловсруулах, тайлал хийх, тайлагнах болон шууд удирдлагаас хариуцуулсан нэмэлт ажлуудыг гүйцэтгэнэ.
Далд уурхайн үндсэн болон бэлтгэл малталтыг олборлолтын блокт хэрэглэгдэх хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус тоног төхөөрөмж, гар багажийг ашиглан Ээлжийн ахлагчаас өгөгдсөн ажлын наряд, даалгаврыг биелүүлж ажиллах, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, стандартыг чанд мөрдөж ажиллах.
· Компанийн эзэмшлийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий уурхайн талбайд явуулах геологи, хайгуулын ажлын богино хугацааны төлөвлөлт, стратеги бодлогыг хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, ажлыг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж ажиллах; · Геологи, хайгуулын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэвийн тасралтгүй явуулж, геологийн багийг мэргэжлийн мэдээлэл, зөв стандарт дээжлэлт гүйцэтгэж, геотехникийн бичиглэл, сорьцлолтын баримтжуулалт хийх; · Уурхайн дарга, ахлах геологич болон геологийн инженерээс даалгасан үүрэг даалгаврыг чанд биелүүлэх, биелэлт гүйцэтгэлийг тайлагнах; · Бусад үйл ажиллагаа;
Компанийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, гэрээ, хэлэлцээр, баримт бичгийг хууль тогтоомж болон компанийн эрх ашигт нийцүүлэн боловсруулах; Компанийн бизнесийн эрсдэлийг багасгах, хууль ёсны эрх ашгийг дээд хэмжээнд хангах үүднээс маргаан үүсэхээс өмнөх хууль зүйн судалгаа хийж, санал дүгнэлт гаргах; Шүүх, төрийн байгууллагад компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг итгэмжлэлээр төлөөлөх, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг шалган тогтоолгох талаар санал гаргах; Компанийн үйл ажиллагаа хууль тогтоомж, дүрэм журам, дотоод хэм хэмжээ, гэрээгээр хүлээсэн үүрэгтэй нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, хуулийн нийцлийг хангуулах; Компанийн комплайнсын соёлыг бүрдүүлэх, төлөвшүүлэх, сургалтын материал бэлтгэх, сургалт зохион байгуулах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх зэрэг болно.
Цахилгаан гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан гагнуурын бүх төрлийн ажлыг технологийн дагуу аюул осолгүй, цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхэд энэхүү ажлын байрны зорилго оршино. Boilmaker Войлерчин дээр ажиллаж байсан бол давуу талтай.
Уулаас олборлосон хүдэр болон хар шороог баяжуулах үйлдвэр ба харын отвал руу тасралтгүй зөөж, тээвэрлэхэд автосамосвал дээр ачих үйл ажиллагааг хэвийн явуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Баяжуулах үйлдвэрийн процессын үйл ажиллагааг хэвийн явуулах, төлөвлөгөөт ажлыг биелүүлэх; Тоног төхөөрөмжийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах; Өгөгдсөн зааварчилгааны дагуу үйлдвэрийн гарцын төлөвлөгөөг биелүүлэх, сайжруулан ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.
Баяжуулах үйлдвэрийн гадаа талбайд ажиллана. Бункерын хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах; Бутлуур болон шигшүүрийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах; Конвейер тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллах; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах.
Сэлгэн залгалтын үйлдэл (тусгаарлалт) хийх. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тогтмол үзлэг, шалгалт хийх. Засвар үйлчилгээг чанартай хийх Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, нэгдсэн сүлжээний дүрэм, ажилтныг сургаж бэлтгэх ажилтны үндсэн дүрэм болон бусад холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллах. Удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар чиглэлийн дагуу ажиллах.
Шинжилгээний дээжүүдийг бэлтгэх Үйлдвэрийн технологийн дээж шинжлэх; Уурхайгаас өгсөн дээжийг шинжлэх; Үйлдвэрт хэрэглэдэг уусмалуудыг хэрэгцээт харьцаагаар найруулах; Тоног төхөөрөмжүүдийн хэвийн жигд ажиллагааг хангах, шаардлагатай үед засвар үйлчилгээг хийх; Химийн бодисын агуулахад хяналт тавих; Химийн бодисын бүртгэл тооцоог хийж, тайлагнах; Ажлын байрны эмх цэгцийг хангаж ажиллах; Шаардлагатай тохиолдолд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэх;
Уурхайн лицензийн талбайд ажиллаж буй бүх ажилтан, лицензийн талбайн орчны хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалтын ажил гүйцэтгэгчдэд хяналт тавьж, заавар зөвлөгөө өгөх, харуул хамгаалалтын аюулгүй байдлын тухай холбогдох хууль, дүрэм, тогтоомж, стандарт, шаардлагад нийцсэн дүрэм журмын боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Компанийн удирдлага, хэлтсийн ахлах менежерууд болон бусад ажилтнуудаас ирүүлсэн аман болон бичгийн орчуулгыг түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөх; Шаардлагатай тохиолдолд нэр томьёоны болон мэргэжлийн тайлбар толь, толь бичиг зэргийг ашиглан орчуулгын ажлыг утга, найруулга зүйн болон зөв бичих дүрмийн алдаагүй, үнэн зөв, нягт намбай хийж гүйцэтгэх; Орчуулгын ажлыг гүйцэтгэхдээ интернэт сүлжээ ашиглан шаардлагатай судалгаа шинжилгээг хийх, холбогдох мэдээ мэдээлийг олж цуглуулах, тухайн салбарын үг хэллэгийг түлхүү ашиглахыг зорьж ажиллах; Ажил үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн компанийн нууцад хамаарах аливаа мэдээллийг чанд хадгалах; Бусдын орчуулсан материал, бичиг баримтын агуулга, найруулга зүйн болон зөв бичих дүрмийг хянах, шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, засварлах, улам сайжруулах; Хурал уулзалтын үед аман орчуулга хийхдээ ярилцагчийн яриаг тасалж орчуулах, хэлэх гэж буй санааг дохио зангаагаар тайлбарлах зэрэг ярианы агуулгыг бүрэн хадгалж орчуулах; Ажлын гүйцэтгэлийн өдөр тутмын тайланг шууд удирдах албан тушаалтанд тухай бүр илгээж, дүгнүүлэх.
Уурхайн үйл ажиллагаанд ашиглагдах цахилгаан үүсгүүрийн /Генератор/ хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах; Генератор болон бусад төрлийн хүчин чадалтай цахилгаан үүсгэх болон дамжуулах төхөөрөмжүүдийн цахилгаан угсралтыг хийх, хянах, засварлах; Дизель генераторуудын засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг хэрэгслийн захиалга хийх; Засварын ажил эхлүүлэхээс өмнө анхааруулах самбар, дуут дохио, гэрлэн дохио зэргийг журмын дагуу өгөх, бусдад ил харагдахуйцаар байршуулж, өөрийн болон бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж, ажиллах;
Уурхайн бүх металл хэсгүүдийг хийн ба цахилгаан гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан гагнуурын бүх төрлийн ажлыг технологийн дагуу аюул осолгүй, цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхэд энэхүү ажлын байрны зорилго оршино.
Компанийн Хууль, Комплайнсын хэлтсийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, Компанийн дүрэм журам, гэрээ хэлэлцээр, баримт бичгийг хууль тогтоомж болон дотоод хэм хэмжээнд нийцүүлэн боловсруулах, хянах үйл ажиллагааг удирдлагаар хангах, шаардлагатай баримт бичгийг хянах, Компанийн үйл ажиллагаа хууль тогтоомж, дүрэм журам, дотоод хэм хэмжээ, гэрээгээр хүлээсэн үүрэгтэй нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, хуулийн нийцлийг хангуулах ажлыг удирдан зохион байгуулах, Удирдлагад хууль эрх зүйн үүднээс дүгнэлт, тайлбар, зөвлөмж өгөх, Компанитай холбоотой хэрэг, маргаанд Компаний эрх ашгийг хамгаалан оролцох, хэлэлцээр хийх, Компанитай Хууль зүйн үйлчилгээний гэрээгээр ажиллаж байгаа гэрээт хуульч, өмгөөлөгч, хуулийн фирмүүдийг удирдлагаар хангах, шаардлагатай заавар, зөвлөгөө, чиглэл өгөх, ажлын явц, үр дүнд тухай бүр хяналт тавих, Болзошгүй асуудлуудаас зайлсхийх, компанийн ашиг сонирхолд нийцүүлэн асуудлыг шийдвэрлэхээс гадна цаг тухайд нь, үнэн зөв, хараат бус, бизнесийн мэдрэмж бүхий хууль эрх зүйн зөвлөгөөг удирдлагад өгөх, Төрийн байгууллагатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төрөл бүрийн нөхцөл байдлын талаар хууль эрх зүйн санал дүгнэлт өгөх, Ажиллагсдад хууль, хууль зүйн хариуцлагын талаар мэдлэг олгох зорилгоор сургалтыг зохион байгуулах, Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх зэрэг болно.
- Далд уурхайн хэлтсийн техник, тоног төхөөрөмж, машин механизмуудын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээг технологийн дагуу хийж, бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавих, төлөвлөгөө гаргах, засвар үйлчилгээг чанартай түргэн шуурхай хийж гүйцэтгэх -Батлагдсан төлөвлөгөөний дагуу техник, тоног төхөөрөмж, машин механизмуудыг ажилд бэлэн байлгах, эвдрэлтэй техникүүдийг хүлээн авч засвар үйлчилгээг хийх, түүний хадгалалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, засвар үйлчилгээ болон хэлтэс, нэгжүүдэд хүлээлгэн өгөх, авах ажлыг дотоод журамд зааснаар хийж гүйцэтгэх Хэлтсийн хариуцан гүйцэтгэж буй өдөр тутмын засварын ажил, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус техникийн засвар үйлчилгээ, угсралтын ажлуудыг хийх
Далд уурхайн цахилгааны нөхцөлийг хангаж ажиллах, жижиг хөдөлгөөнт цахилгаан тоног төхөөрөмж, генератор, дэд станц зэрэг төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан үүсгэх болон дамжуулах төхөөрөмжүүдийн цахилгааны угсралт хийх, хянах, засварлах ажлыг гүйцэтгэж, уурхайн цахилгааны үүсгэврийг тасралтгүй, хэвийн ажиллуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
· Компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд (уурхайн талбайд) ордын эрэл-хайгуул, нарийвчилсан хайгуулын үе шатанд компанийн зүгээс боловсруулсан үйл ажиллагааны болон чанарын стандарт журмын дагуу геологийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах, хайгуулын ажлыг гүйцэтгэх, дээжлэлт хийх, өгөгдлийг цуглуулах, боловсруулах, тайлал хийх, тайлагнах болон шууд удирдлагаас хариуцуулсан нэмэлт ажлуудыг гүйцэтгэнэ.
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл эрүүл ахуйн шаардлага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журам стандарт, шаардлагад нийцэж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх; Компанийн ажилчдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн хортой болон аюултай хүчин зүйлийн нөлөөллийг багасгах; Ажлын байрны эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж эрсдэлийн үнэлгээ хийх; Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны чиглэлээр явагдах сургалт зохион байгуулах, ажилчдыг сургалтанд хамруулах; Эрүүл, аюулгүй ажлын байрны соёлыг бий болгоход туслах; Уурхайн аюулгүй ажиллагаа болон тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалтыг хийх, аливаа гарч болзошгүй осол аваарыг шалгах, арилгах, шалтгааныг тодорхойлох, дахин гаргахгүй байх арга хэмжээг авах; Галаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, галын хор зэргийг тогтмол шалгаж, тэмдэглэгээ хийх; Уурхайн орчмын аюулгүй ажиллагааг хангасан тэмдэг тэмдэглэгээг байршуулах, хяналт тавих; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд.
Лабораторийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс лабораторийн химичид туслах; Судалгаа шинжилгээг үр дүнтэй явуулах; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах; Шаардлагатай үед бусад ажилтнуудтай хамтран ажиллах, хэлтэс, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад туслах.