"Мөнххада” компани нь 2013 онд “Toyota” корпорацийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны эрхийг авч Японы алдарт Жи Лайон группийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Яармагт байрлалтай Тоёотагийн албан ёсны үйлчилгээний төвийг 2016 онд ашиглалтад оруулсан бөгөөд өдгөө дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Тоёотагийн шинэ автомашины худалдаа: Монгол орны эрс тэс уур амьсгал, бартаат замд чанар, эдэлгээгээрээ шалгарч нутагшсан Тоёота брэндийн 11 төрлийн автомашиныг Монголын үнэнч хэрэглэгчдэдээ үйлдвэрээс шууд хүргэж буй. Тоёота брэндийн Land cruiser 300, 76, 78, 79, Hilux, Rav4, Hiace, Granvia, Prado, Prius, Camry автомашины шинэ загваруудыг худалдаа, лизингийн хамгийн уян хатан нөхцөл, чанартай цогц үйлчилгээгээр санал болгож буйдаа “Мөнххада”-гийнхан бахархалтай байдаг.
Тоёотагийн мэргэшсэн засварчдаас бүрдсэн засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа: Японы Banzai, Италийн Ravagloli, Германы Wurth зэрэг брэндүүдийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон засварын төв Тоёотагаас заасан стандартын дагуу Тоёотагийн үйлдвэрээс нийлүүлэгдсэн сэлбэг хэрэгслийг ашиглан үйлчилдэг.
Автомашины их бие будгийн засварын үйлчилгээ: Кузов засварын үйлчилгээ нь олон улсын стандартыг хангасан VERTA брэндийн өөртөө хатаалгын системтэй будгийн камераар тоноглогдсон. Түүнчлэн Италийн автомашины рамны гажаа гаргагч GLOBAL JIG төхөөрөмж, SCANGRIP брэндийн будгийн өнгө ялгагч гэрэл, Японы HIRANE үйлдвэрийн гагнуурын машин, STRAIGHT брэндийн хуванцар деталь наагч багаж, Тоёотагийн үйлдвэрт ашиглагддаг NAX брэндийн будаг болон бусад бүх шаардлагатай бараа материалыг Япон улсаас оруулж ирэн үйл ажиллагаандаа ашигладаг.
Их бие, будгийн засвараар мэргэшсэн чадварлаг засварчид маань өөрсдийн технологийн ур чадвар ба тусгай багажуудыг ашиглан Тоёотагийн үйлдвэрлэгчээс өгсөн зөвлөмж, стандарт цагийн дагуу автомашиныг засаж амласан хугацаандаа, өндөр чанартайгаар үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөхийг зорин ажиллаж байна.
TRADE-IN үйлчилгээ: 2021 оны аравдугаар сараас албан ёсоор Toyota Q үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд Монгол дахь Тоёотагийн дилерээс автомашин худалдан авсан үйлчлүүлэгчид тус үйлчилгээнд хамрагдах боломжтой.
Дээр дурдсан дөрвөн үндсэн чиглэлээс гадна эх дэлхийдээ ээлтэй Тоёотагийн эрхэм зорилгод нэгдэн автомашины нано технологийг өөрийн охин компани Magic Engineering Auto компаниар дамжуулан Монголын хэрэглэгчдэдээ хүргэн, үйл ажиллагаандаа өргөнөөр нэвтрүүлж эхэлснийг дуулгахад таатай байна.
Ийнхүү нэг дороос хэрэгтэй бүх үйлчилгээг цогцоор үзүүлэх Тоёотагийн албан ёсны үйлчилгээний төв нь 250 машины зогсоол, 10 машины шоу рүүм, хүүхдийн тоглоомын талбай, кофе шоп, үйлчлүүлэгчдийн хүлээлгийн танхимтай бөгөөд үйлчлүүлэгч Таны тав тухыг нэн тэргүүнд тавин үйл ажиллагаагаа явуулж байна.