Моннис Групп нь шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг бөгөөд ямагт шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо таатай байдаг.
Хүний нөөцийн бүрдүүлэлтэнд тухайн хүний мэдлэг, мэргэшил, ажлын дадлага туршлага, ёс зүйн байдлыг харгалзан үзнэ.
Ажилтан сонгон шалгаруулах явц нь үе шатаар явагддаг.
I үе шат
Анкет бөглөх
(Та вебсайтнаас, Zangia.mn эсвэл Моннис Бьюлдинг анкет авч бөглөнө.)
II үе шат
Ерөнхий мэдлэгийн болон IQ-ийн тест авах
(Тантай утсаар холбогдон уг шалгалтанд орохыг мэдэгдэнэ.)
III үе шат
Эхний шатны ярилцлага
(Хүний Нөөцийн хэлтсийн мэргэжилтнүүд Тантай эхний ярилцлагыг хийнэ.)
IV үе шат
Дэлгэрэнгүй (мэргэжлийн) ярилцлага, уулзалт
(Харъяалагдах алба, хэлтэс, газрын удирдах түвшний албан тушаалтан, менежер Тантай ярилцлага хийнэ.)
V үе шат
Эцсийн шийдвэр гаргалт
(Таныг тэнцсэн эсэхийг утсаар мэдэгдэх болно.)
Моннис Групп: Үнэ цэнийг цогцлооно
1. Автомашин, авто засвар үйлчилгээ
2.
3.
1998
1800