Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол Нэхмэл ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Манай компани 1934 онд Монголын ноос боловсруулах аж үйлдвэрийн салбарын анхны машинт үйлдвэрийн болох "Эсгий цэмбэний фабрик" нэртэй байгуулагдсан, 1959 онд бие даасан Ноосон нэхмэлийн үйлдвэр болон, 1992 онд "Монгол Нэхмэл" гэж нэрээ солинохувьцааткомпаниболсноосхойш өдгөө 89 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нарийн бүдүүн ноос будах, утас ээрэх, нэхэх, гүйцээн боловсруулах үндсэн цехүүд, лаборатори бүхий ноос, ноолууранээрмэл, нэхмэл, сүлжмэлийн бүрэн шатдамжлагатүйлдвэр юм.
Нэхэх үйлдвэрлэл нь 1934 онд байгуулагдсан түүхэн үйлдвэр бөгөөд 2000 оноос эхлэн машин технологи шинэчлэж өргөжин тэлж бүрэн хүчин чадлаар жилд 130000 метр төрөл бүрийн даавуу олон шат дамжлагаар үйлдвэрлэж гүйцэтгэн боловсруулж байна.
Ээрмэлийн үйлдвэрлэл нь Япон улсад үйлдвэрлэсэн KYOWA, MURATEC үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон утас ээрэх бүрэн үйлдвэр юм. Будах цех жилд 40,000кг түүхий ноос, ноолуур будах хүчин чадалтай ба хэрэглэгчийн хүссэн өнгөөр өнгө гаргаж утас үйлдвэрлэнэ.
Ээрэх үйлдвэрийн техникийн нөхцөл нь Nm 12/1-28/2 номерийн ямааны ноолууран ээрмэл, сарлагийн хөөвөр, тэмээ, торомны ноосон нэхмэл, сүлжмэлийн зориулалттай ээрмэл утасыг холих, самнах, ээрэх, шилжүүлэн ороох, давхарлан ороох, эрчлэх гэсэн үндсэн 6 дамжлагаар ээрмэл утас үйлдвэрлэдэг. 2018 оноос техник болон технологийн шинэчлэлийг хийж ээрэх шугамыг өргөтгөж 75,000кг ээрмэл утас үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөжисөн.
Сүлжмэлийн үйлдвэрлэл нь Герман улсад үйлдвэрлэсэн “STOLL”, Японы “Shima Seiki” автомат сүлжих машин, Итали улсад үйлдвэрлэсэн киттель оёдлын “COMPLETE” зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй ба жилд 50,000 ш сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
Манай компани дээд зэргийг боловсруулалт сайтай ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, хонины ноосоор хэрэглэгч, үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн хөнжил, плед, алчуур, шааль, ороолт, даавуу, драп, цамц, пальто малгай, өмд зэрэг 600 гаруй төрлийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Мөн “Монгол Нэхмэл” ХК нь байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг дээдэлдэг, шударга хөдөлмөрийг дээд зэргээр үнэлдэг, бүрэн тогтвортой, ил тод, ёс зүйтэй корпораци болох эрхэм зорилт тавин ажиллаж байгаа.
  • Алсын хараа

    "Our company vision is to establish ourselves as a leading manufacturer of cashmere luxury brands worldwide."

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1934

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 2-р Хороо, Монгол Нэхмэл үйлдвэрийн байр, утас: 70105188, и-майл: sales@mongoltextile.com

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.