Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Материалимпэкс" ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Улсын хэмжээнд хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажлын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагын үндсэн дээр барилгын байгууллагуудын материалын хангалтыг нэгдсэн журмаар бэлтгэн нийлүүлж байх үүрэг бүхий байгууллагыг анх 1957 онд байгуулсан нь одоогийн Материалимпэкс Хувьцаат Компани юм.Одоо тус компани нь 100 гаруй ажиллагсадтай, 6 хэлтэстэй, 6 охин компани, 1 төлөөлөгчийн газартай үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагааны үндсэн чиглэлээ хадгалсаар ирсэнээс гадна 68 жил ажиллаж байгаагийн хувьд мэргэжлийн боловсон хүчин, материаллаг баазаар бүрэн бэхэжсэн.

Материалимпэкс ХК нь 1957 онд үүсгэн байгуулагдахдаа зөвхөн барилгын материалыг хүлээн авч, төвлөрүүлэн түгээх үүрэгтэй байсан бол өдгөөгадаад дотоод худалдаа, барилга, улс хоорондын тээвэр зуучлал, аялал жуулчлал, ажлын байрны түрээс, агуулахын аж ахуйгэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын нэг болтлоо өргөжин хөгжжээ.

  • Алсын хараа

    Манай хамт олон ажил үйлсээрээ Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж, Нийслэлийн найдвартай татвар төлөгчөөр удаа дараалан шалгарч байсан бөгөөд бид өөрийн байгууллагыг цаашид хөгжүүлэн бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

  • Эрхэм зорилго

    Манай компанийн эрхэм зорилго нь үйлчлүүлэгчдийн найдвартай түнш байж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн улс, нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулах, ажиллагсдын орлогыг нэмэгдүүлж, шинэ ажлын байр бий болгох, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад оршино.

     

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    • Тэмүүлэл– Хийх бүтээх оргилсон их хүсэл эрмэлзэлтэй, ажлыг давуулан биелүүлэх, сайжруулах, стандарт нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ
    • Чанартай үйлчилгээ – Бид өндөр стандарт, тогтвортой чанартай үйлчилгээ үзүүлж, тасралтгүй сайжруулалт хийдэг.
    • Хамтын хүч– Эрхэм зорилгоор нэгдсэн урт хугацааны үнэнч хамтрагч байх

  • Байгуулагдсан он

    1957

  • Ажилтны тоо

    100

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Нарны зам - 16/5, өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.