“М-Ойл” групп нь 2006 онд шатахууны импорт, хангамжийн салбарт шинэ өнгө төрхөөр үйл ажиллагаагаа эхлэж байсан түүхтэй. Шатахууны худалдаа үйлчилгээ, тос тосолгооны материал, асфальтын үйлдвэр гэхчилэн өмнө нь ажиллаж байсан зургаан салбар компаниудаа нэгтгэн харьцангуй залуу группыг үүсгэн байгуулснаар өнөөдөр бид Монгол улсын нефтийн зах зээлийн 14 хувийг эзэлж чадсан амжилтын эзэд болжээ.
Манай группд “Монпетекс” ХХК, “М-Ойл Лубрикантс” ХХК, “Эм-Пи” ХХК, “Нар-Өгөөж” ХХК, “Уушиг хайрхан” ХХК, “Тайширын хүдэр” ХХК зэрэг компаниуд багтдаг бөгөөдУлаанбаатар хотоос гадна Өмнөговь, Чойр, Ховд, Увсын бүсүүдэд бөөний борлуулалтыг түгээж өөрийн нефтийн агуулах, шатахуун түгээх станцуудаараа хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүлж байна.
Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, ажлын байраа нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн, хэрэглэгчиддээ чанарыг түгээн ажилласаар байх болно.
Бид чанарыг түгээнэ
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2.
3.
2006
500