Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Лоуд Стоуне Могул ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай Лоудстоуне Могул ХХК нь 2007 онд байгуулагдан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Энэхүү 17 жилийн хугацаанд Монгол улсын 3 хот 20 аймагт 30 гаруй уул уурхай, геологи, хайгуул, төмөр зам болон бусад төслүүдэд 20-500 хүн хүлээн авах хүчин чадалтай хайгуулийн болон суурин кемпэд Кемп менежмент, катерингийн үйлчилгээг цогцоор нь үзүүлсээр ирсэн арвин туршлагатай билээ.

Манай байгууллага нь Кемп менежмент, катерингийн үйлчилгээг үзүүлэхдээ чанартай байх, хэрэглэгчдэд төвлөрөх зарчмыг нэн тэргүүнд тавьж үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан 2014 онд MNS ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцоо-шаардлага стандартыг нэвтрүүлэн гэрчилгээжсэн Катерингийн үйлчилгээний салбартаа Анхны байгууллага болж байсан, 2017 онд MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага стандартын шилжилтийг амжилттай хэрэгжүүлэн батлагаажуулсан билээ.

Бид Чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ, Хэрэглэгчийн сэтгэл ханамжтай байдалд анхаарал хандуулахаас гадна үйлчлүүлэгч, ажилтан нэг бүрийн Аюулгүй байдлыг эрхэмлэн хамгаалах үүднээс MNS ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал менежментийн тогтолцоо-шаардлага стандартыг нэвтрүүлэн нутагшуулж Стандарт Хэмжил Зүйн Газраар 2021 оны 02-р сард баталгаажуулан гэрчилгээжсэн.

Бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт болон Катерингийн үйлчилгээндээ Хэрэглэгч болон холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн аюулгүй хоол хүнс бүтээгдэхүүн үйлчилгээг тогтвортой нийлүүлэх, эрсдэлийг даван туулах чадварыг бий болгох зорилгоор MNS ISO 22000:2019 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо-шаардлага стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн 2021 оны 12-р сард баталгаажуулан гэрчилгээжсэн.

Манай байгууллага нь аюулгүй байдлыг хангасан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэн сэтгэл ханамжийг эрхэмлэн, хүлээлтээс давсан үйлдвэрлэл үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг билээ.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Түншүүдийнхээ бизнест түшиг болно.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2007

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам гудамж, Юнион бюлдинг С блок, 7 давхарт 702 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.