Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ХАРАА зочид буудал

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
“Хараа” зочид буудал нь анх 1994 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсанаасаа хойш 13 дахь жилийнхээ босгон дээр бүрэн засвар хийж, цоо шинээр үүд хаалгаа нээлээ. Хоёр, гурав, дөрөвдүгээр давхараа гадаад, дотоодын зочид, жуулчдыг хүлээн авах болон нийтэд үйлчлэх зориулалтаар, нэгдүгээр давхараа рестораны зориулалтаар засч тохижуулаад байна. Манай буудал нь хотын төвд, томоохон бизнес болон худалдааны төвүүдэд ойрхон байрладаг бөгөөд нисэх онгоцны буудлаас 18 километр, төмөр замын буудлаас 3 километрийн зайд оршдог. “Хараа” буудал нь 55 ор бүхий 4 люкс, 13 стандарт, 12 эконо буюу энгийн зэрэглэлийн нийт 29 өрөөтэй. Дэлхий нийтээрээ тамхитай тэмцэж буй шинэ зууны соёлт хүмүүн таныг тайван амраах эрүүл орчинг бий болгох үүднээс тамхи татдаг өрөө, тамхи татдаггүй өрөөг сонгох боломжийг бид олгож байна. Буудлын бүх өрөө зочдын тав тухыг хангасан душ болон ванн бүхий бүрэн тоноглогдсон ариун цэврийн өрөө, олон улсын телефон ярианы гарц, олон улсын телевизийн нэвтрүүлгүүдийг хүлээн авч үзэх боломжтой “Сансар” кабелийн суваг болон жижиг баартай. Мөн бид зочид, жуулчиддаа зориулж угаалга, интернет, шуудан, факс зэрэг нэмэлт үйлчилгээг үзүүлдэг. Буудлын нэгдүгээр давхарт угаалгын газар байрлах ба угаалгыг түргэн шуурхай, найдвартай хийж үйлчилнэ. Дөрөвдүгээр давхартаа 24 цагийн интернэт үйлчилгээ бүхий “Бизнес төв”-тэй. Үүнээс гадна факс, шуудан, хэвлэх, хувилах зэрэг үйлчилгээг манай хүлээн авагчийн хэсэг танд үзүүлэх боломжтой. Манай буудлын өрөөний үйлчилгээ нь таныг байрлах хугацаанд илүү тав тухтай байлгах ба бид танд олон улсын стандартад нийцсэн дээд зэргийн үйлчилгээг үзүүлэх болно. Манай ресторан нь маш өргөн сонголт бүхий Итали болон Европ хоолоор үйлчлэх ба нэг дор 120-150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Та манай ресторанд зочилсноор амтат хоол зооглонгоо Итали аялгуу сонсож, Италид очсон мэт сэтгэгдэл төрөх болно. Ресторан өглөө бүр 7.30-аас 11 цаг хүртэл өглөөний цайгаар үйлчлэх ба өрөөний үнэнд өглөөний цайг тань багтаасан юм. “Хараа” зочид буудалд байрлах зочид, жуулчид болон “Рома” ресторанаар үйлчлүүлэгчид төлбөр тооцоогоо Master болон Visa Card-аар хийх боломжтой. Зочид буудал, ресторан нь гадна талбайдаа 15-20 машин зогсох боломж бүхий талбайтай юм. Бид таныг ая тухтай, таатай орчинд амраахыг хичээх болно.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Салбар

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1992

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.