ХААН Банк нь 1991 онд байгуулагдсан бөгөөд орон даяар нийт 545 салбар нэгжтэй, Монгол Улсын нийт айл өрхийн 78 гаруй хувьд буюу 2.7 сая харилцагчид банк санхүүгийн цогц үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
ХААН Банк ажилтнуудынхаа хүсэл сонирхлыг чухалчилж, тэмүүллийг нь хуваалцдаг учраас хамгийн таатай орчин, үр өгөөжтэй боломж, тогтвортой ажлын байраар хангахыг эрмэлздэг. Тиймээс Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр “Тэргүүний ажил олгогч” (Employer of Choice) жишиг байгууллага байх стратеги чиглэлийг удирдлага болгодог.
Бид олон талт ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хамтдаа өсөж дэвших нээлттэй, тэгш боломжийг ажилтнууддаа олгохыг эрхэмлэдэг. Энэхүү зарчимд тулгуурлан төрөл бүрийн мэргэжил туршлагатай, өөр өөрийн онцлог түүхтэй 6500 гаруй ажилтныг нэг баг болгож, Монгол улсын томоохон ажил олгогчийн нэг болж чадсан юм.
ХААН Банк ажилтнууддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал, хөнгөлөлт хангамж, ажиллах таатай орчин нөхцөл, уян хатан цагийн хуваарь, сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэндийн үзлэг оношилгоо, хөтөлбөрүүдэд хамруулдаг. Мөн нийт ажилтнаа тогтмол хөгжүүлэх нь бидний гол зорилгын нэг бөгөөд сургалтын хөтөлбөр, карьер төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэстэйгээр боловсруулан олон талыг хамарсан, баялаг сонирхолтой сургалтуудыг санал болгодог.
Харилцагчидтайгаа хамт эгнэгт өсөж хөгждөг, итгэл төгөлдөр банк байна.
Бид харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэнэ.
Хамтын өсөлт төгөлдөр
1. Банк, Санхүү, Даатгал
2.
3.
Хөгжил цэцэглэлтийн түүчээлэгч, Тогтвортой хөгжилд манлайлагч, Шилдэг цахим бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч, Итгэлт зөвлөгч
1991
6500