Үндэсний манлай үйлдвэрлэгч, Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг “Жүр Үр”ХХКнь 1300 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид бялуу, бейкери бүтээгдэхүүний нэр төрлөө өдрөөс өдөрт нэмэгдүүлж, шинэчлэлт хөгжүүлэлт хийсээр одоогийн байдлаар 40 гаруй нэрийн бялуу,150нэрийн бейкери бүтээгдэхүүнээУлаанбаатар, Дархан, Эрдэнэт, Арвайхээр хотуудад өөрийн үндсэн 30 гаруй салбар, 8 Инстори салбараар дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна.
Бид дотоодын их дээд сургуулийн оюутан залуусыг дадлагажуулах, Жүр Үрийн гэр бүлийн нэгэн гишүүн болж, эрүүл чанартай бялуу, бэйкери бүтээгдэхүүн хийх чадвартай ажилтан болгохын тулд олон хамтын ажиллагаа, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.
Бид ажилтан бүрийн эрүүл мэндэд анхаарч, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол үнэ төлбөргүй хамруулахаас гадна монгол улсаас иргэний эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрүүдэд байнгын идэвхитэй оролцож ажилтнуудаа хамруулдаг.Мөн ажилтнуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор Их эмчийг байнгын орон тоонд ажилуулж байна.
Ажилтнууд чөлөөт цагаа зөв зохистой, идэвхитэй өнгөрүүлэх зорилгоор сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис зэрэг спортын төрлүүдээр стандарт шаардлагын бүрэн хангасан спорт заалтай байнгын хамтын ажиллагаатай ажилладаг.
Ажилтан бүрийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу даатгалд хамруулахаас гадна ажлын байрны онцлогоос хамаарчэрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даалтгалуудад хамруулдаг.
Бид – 1000 жилээр түүх нь үргэлжлэх үндэсний компанийг цогцлооно.
Бид - Хүмүүний амьдралд аз жаргалын хөг нэмэхийн тулд оршдог.
ЧАНАР-ИТГЭЛ-ИРЭЭДҮЙ
1. Хүнсний үйлдвэрлэл
2.
3.
Биднийг нэгтгэдэг хүч - ёс зүй, тууштай байдал Бидний амьдрахуйн үндэс - суралцах, өөрчлөгдөх чадвар Бидний амжилтын хөтөч - ойлголцох, хамтрах чадвар Бидний хэрэглэгчдийн аз жаргал- бидний бүтээсэн чанар
1998
1200