АЙВИКО ХХК нь 2004 онд Их Британи, Австрали, Тайвань, БНСУ, Монгол улсын хамтарсан хөрөнгө оруулалттай байгуулагдсан. Эрүүл мэндийн салбарт нэн чухал шаардлагатай 30-аад нэрийн судсаар сэлбэх шингэнийг үйлдвэрлэж эрүүл мэндийн байгууллагуудыг тасралтгүй хангаж байна.
GMP (Good Manufacturing Practice) буюу Үйлдвэрлэлийн Зохистой Дадалын шаардлагыг бүрэн хангасан, Чанарын удирдлагын ISO 9001 тогтолцоог үйл ажиллагаандаа цогцоор нэвтрүүлж буй Монголын анхны судсаар сэлбэх тарилгын шингэний үйлдвэр юм.
АНУ-ийн ROMACO группын Франц дахь салбар IPM компаниас нийлүүлсэн зориулалтын байр–модуль, IPM болон БНСУ-ын FINE F.A.C компаниас нийлүүлсэн тоног төхөөрөмж khow-now-тай.
2009 онд БНСУ-ын FINE F.A.C компанитай хамтран тоног төхөөрөмжийн өргөтгөл хийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр үйлдвэрлэлийн тоо хэмжээг жилд 6 сая ширхэгт хүргэн эрүүл мэндийн байгууллагуудыг аюулгүй, эмчилгээний өндөр идэвхитэй, чанарын баталгаатай судсаар сэлбэх шингэнээр тасралтгүй хангаж байна.
GMP (Good Manufacturing Practice )-ийн шаардлагыг бид дараахь байдлаар ханган ажиллаж байна. Үүнд :
Нэн сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмж ашиглан дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн боломжийн үнээр нийлүүлсэнээр Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлж улмаар улсынхаа хамгийн шинэлэг эм үйлдвэрлэгч, нийлүүлэгч байх.
Хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг, эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг хангасан эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, сонголт хийх боломж бүхий эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх.
“ЭРҮҮЛ ЭНХИЙН ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ” “INNOVATIVE SOLUTIONS FOR BETTER HEALTH”
1. Үйлдвэрлэл
2.
3.
2004
150