Байгууллагын танилцуулга
Манай компани нь Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 оноос эхлэн домэйн нэрийн бүртгэл, веб хост, сервер байршуулалт, виртуал серверийн түрээс, и-мэйл сервисийн ашиглалт зэрэг интернет технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст үзүүлж тэдгээрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажилласаар ирсэн.
Компани нь өнгөрсөн 11 жилийн хугацаанд мэдлэг чадвартай ажилчид, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэн салбарынхаа тэргүүлэх компани болж чадсан ба 2017 оны 09 сараас эхлэн өмчийн хэлбэрээ өөрчлөн, хувьцаат компани болсон.
Үндсэн үйлчилгээний чиглэл болох дата төв нь одоогоор 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж, 7300 орчим харилцагчтай болоод байна. Компанийн цаашдын өсөлт хөгжил, үйл ажиллагаагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор 2015 онд олон улсын TIER II стандартын шаардлагыг хангасан дата төвийг ашиглалтанд оруулсан бөгөөд компанийн бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээний серверүүд нь бусдаас хараат бус болж үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийн түвшинг бууруулж чадсан туршлагатай. Дата төвийн болон бусад үйлчилгээ авч буй ААНБ-уудын болон хувь хүмүүсийн серверийн хэвийн ажиллагаа, сүлжээний холболт, аюулгүй байдлын ажиллагааг хангаж, тэдгээрийн тасралтгүй хэвийн ажиллагааг 7/24/365 туршид хариуцан ажиллаж байна.
Дэлхийн жишигт нийцсэн дата төвд хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, эргэлзээгүй сонголтыг бий болгоно.
Дижитал орчны үнэ цэнийг хүчирхэгжүүлэх найдвартай суурь нь байна.
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
Үнэнч хариуцлагатай, Эелдэг, Стандарт хэрэгжүүлэгч, Чадварлаг, Хурдан шуурхай, Бүтээлч
2011
24