Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ингэттулга

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Таны энэ өдрийн амгаланг эрэн мэндчилэе! “Ингэттулга”ХХК нь 1996 онд аялал жуучлалын үйл ажиллагаа явуулдах шалгаруултанд тэнцсэн тул аялал жуучлалын яамнаас олгосон “ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН”-ийн дагуу үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ хугацаанд өөрийн орны жуулчдын амралт, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, биеийн болон оюуны алжаалыг тайлах, дэлхийн улс орнуудын соёл иргэншил, хөгжилтэй танилцуулах, мөн бизнесмэнүүдийг зах зээлийн шинэ гарц, шинэ санаа олоход нь туслахаар Энэтхэг, Польш,Чех, ОХУ, Хятад, Арабын Эмират, Пакистан зэрэг орнуудад 1996-1999 он хүртэл, 1999 оноос хойш хөгжил цэцэглэлтээрээ тэргүүлж байгаа Хятадын нийслэл Бээжин, Шанхай, Далянь, Хөх хот болон Их мөргөлийн газар болох Утай, Гүмбэнд шашны аялал, Азийн бар гэгдэх Вьетнам, Тайланд, Сингапур, Малайз зэрэг орнуудын түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудаар давхардсан тоогоор 4000 гаруй хүнийг аялуулсан байна. 2006 оноос гадаад аялалаа өргөжүүлэн Өмнөд Солонгосын үзэсгэлэнт арал болох Чежү, Хятад улсын байгалийн үзэсгэлэнт Хайнан, Бэйдехэй, “Чингисийн онгон”, Тайланд улсын “Пукет”-ийн арал, зэрэг онц сонирхолтой адал явдалт далайн аяллуудад гадаад, дотоодын байгууллага, хамт олон, гэр бүл, хувь хүмүүсийн захиалга авч байнга аялуулж байна. Мөн Өмнөд Солонгос улсын Сөүлд хотын болон танин мэдэхүйн, түүхт дурсгалт газруудын, шоппинг зэрэг аяллуудыг явуулж байна. Мөн манай компани нь дотоодын аялал жуучлалын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, Монгол Улсад ирэх гадаад орны жуулчдын тоог нэмэгдүүлэх, эх орныхоо давтагдашгүй үзэсгэлэнтэй тогтоц бүхий газрууд, онгон төрхөөрөө хадгалагдсан байгаль, нүүдэлчин ардынхаа түүх соёлын өв, ахуй амьдралын өвөрмөц хэв маяг, зан заншил, ёс уламжлал, хөгжил цэцэглэлтийг даян дэлхийн ард түмэнд сурталчилан таниулах чиглэлээр амжилттай ажилласаар байна. Манай компани нь олон улсын нэр хүнд бүхий аялал жуулчлалын компаниудтай түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажиллаж, тэдгээрийн давуу тал, нөөц боломжоо харилцан ашиглаж, туршлага солилцох, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн, олон улсын стандартад нийцсэн аялал жуучлалын үйлчилгээг нэвтрүүлж ажилласаар ирсэн билээ. Үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн аяллын шинэ чиглэл нээх, шинэлэг хэлбэрийг нэвтрүүлэх мөн ажлын байр нэмэгдүүлэх ажлуудыг ойрын зорилтоо болгон ажиллаж байна. Бидний эрхэм зорилго: Үйл ажиллагаагаа аялал жуулчлалын олон улсын стандартад нийцүүлэн явуулж , гадаад, дотоодын аялагчддаа сэтгэл ханамж болон оюуны томоохон хөрөнгө оруулалт хийн дэмжлэг үзүүлэн , улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан салбартаа тэргүүлэгч компани нь байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ЧД дүүрэг 4 хороо: ОНУХ-ийн байр :201,313,318 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.