Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Их говь энержи ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ЭДИЙН ЗАСАГЧ

Уурхайн эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцоолон, ашигт ажиллагааны процессыг сайжруулах, оновчтой мэдээллээр удирдлагуудыг хангах

САНХҮҮ ХАРИУЦСАН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

Санхүүгийн хяналтыг мэргэжлийн түвшинд, Хараат бусаар ажиллах чадвартай. Цалин болон цаг бүртгэлийн хяналт хийх чадвартай Санхүү хяналтын хувьд  НББОУС, СТОУС, Монгол улсын Нягтлан Бодох Бүртгэлийн тухай хууль, Группийн НББ бодлого, Татварын бодлого, холбогдох дотоод журам,  аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгааны дагуу ХАРААТ БУС хяналт хийх. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг дэмжих, зөвлөмж өгөх. Санхүүгийн бусад чиглэлээр хяналт хийх.

ГАДААД АЖИЛТАН ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Гадаад ажилтнуудын хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг удирдан зохион байгуулах Нислэг, аялал, виз, эмнэлэгийн үзлэг төлөвлөх, зохицуулах Ажиллах хүчний оновчтой төлөвлөлт, хяналт Сэтгэл ханамжтай байдал, тогтоон барих тал дээр анхаарч судалгаа авах, удирдлагад танилцуулах Хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн асуудлаар зөвөлгөө өгч, чиглүүлэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР

Удирдлагуудын уяалдаа холбоог хангах, үүрэг даалгаврын гүйцэтгэлд бүх хэлтэс нэгжтэй хамтран ажиллах, Оффисын дотоод журмын хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын байранд мөрдүүлэхэд шаардлага тавих Ажлын байрны тодорхойлолтын дагуу

САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ /Англи хэлтэй/

Компанийн бизнесийн зорилго, стратеги болон бизнес төлөвлөгөөнд нийцүүлэн компанийн санхүүгийн төлөвлөлтийг хийж, мөнгөн урсгалыг хянаж, санхүүгийн үр ашигтай зохицуулалтыг хийх, компанийг санхүүгийн эрсдлээс хамгаалах, ажлын капиталын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн зарцуулалтыг хянах; нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, заавар журам, НББОУС-д нийцүүлэн бүртгэж, тайлагнахад хяналт тавьж, компанийн санхүүгийн найдвартай байдлыг ханган ажиллах; Шууд удирдлагад байгаа ажилтнуудыг удирдлагаар хангаж, санхүүгийн хэлтсийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; Санхүү бүртгэлтэй холбоотой компанид мөрдөгдөх НББ-ийн бодлогын бичиг баримт, журам, заавруудыг боловсруулах ба мөрдүүлж ажиллах; Санхүү хариуцсан нэгжийн ажлын төлөвлөгөөг сар /улирал, жил/ бүрээр гаргаж, ажилтнуудад үүрэг далагавар өгөх; Сар бүрийн санхүүгийн төсвийг гүйцэтгэлтэй харьцуулж дүн шинжилгээ хийх, тасралтгүй сайжруулалтын процессыг удирдан зохион байгуулах.

НЯРАВ /ХҮНС, ХАНГАМЖ/

Хангамжийн зүйлсийг хүлээж авах, байрлуулах, хураах, түгээх, гадагш ачуулах Үнийн дүн бүхий зарлагын падаан, тайланг бэлдэн санхүүгийн программд оруулахад бэлдэх Хүнс, Бараа материалын үлдэгдэл, зарцуулалтын мэдээ тайланг нягтланд гарган өгөх Тооллого болон бусад холбогдох бүртгэл тайлан, тооцооны ажлыг хийж гүйцэтгэх Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргийн хүрээнд ажиллана.

САНХҮҮ ХАРИУЦСАН ХЯНАЛТЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН.

Санхүүгийн хяналтыг мэргэжлийн түвшинд, Хараат бусаар ажиллах чадвартай. Бонд, Үнэт цаасны зах зээлийн мэдлэгтэй, Гүйлгээний хяналт хийх чадвартай Санхүү хяналтын хувьд  НББОУС, СТОУС, Монгол улсын Нягтлан Бодох Бүртгэлийн тухай хууль, Группийн НББ бодлого, Татварын бодлого, холбогдох дотоод журам,  аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгааны дагуу ХАРААТ БУС хяналт хийх. Санхүүгийн эрсдэлийг үнэлэх, дүн шинжилгээнд хяналт хийх. Санхүүгийн өгөгдлийг цуглуулах, анализ хийх. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг дэмжих, зөвлөмж өгөх. Санхүүгийн бусад чиглэлээр хяналт хийх.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

Компанийн үйл ажиллагаа, төсөлд хууль эрх зүйн талаас хяналт тавих; Хууль тогтоомж, дотоод дүрэм журмын нийцлийн хяналт хийх; Хууль зүйн судалгаа, дүгнэлт, танилцуулга, тайлан бэлтгэх; Хууль зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх; Салбарын хууль, тогтоомжийг судлах, шинжилгээ хийх, мэдээлэл бэлтгэх; Хууль зүйн асуудлаар дотоод, гадаад байгууллагатай хамтран ажиллах; Хууль эрх зүйн хүрээнд шийд, гаргалгаа олох, санал гаргах; АБТодорхойлолтод заагдсан бусад үндсэн ажил үүргийг гүйцэтгэх.

ЗАХИРАЛЫН ТУСЛАХ

Захирлын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих Захирлын цагийн хуваарийг зохион байгуулах Захирлын уулзалт, хурлуудыг зохион байгуулах Бичиг баримт, тайлан, мэдээллийг бэлтгэх Захирлын удирдлага дор ажиллах Бусад хэлтэс, ажилтантай хамтран ажиллах Ажилтнуудын мэдээллийг хадгалах, шинэчлэх Захирлын шаардлагын дагуу нэмэлт үүрэг гүйцэтгэх

НЯГТЛАН БОДОГЧ - /цалин/

Төв оффис болон уурхайн ажилчдын цалин үнэн зөв тооцоолох Цалин бодохтой холбоотой тухайн сард шинээр батлагдсан тушаалуудын дагуу зохих өөрчлөлт хийж гүйцэтгэх Ажлын байрны тодорхойлолтын дагуу 

УУРХАЙН ЭМЧ

Дорноговь аймгийн Мандах сум дахь уурхайд 14/14 ростерын хувиарийн дагуу ажиллана. Ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах, Яаралтай тусламж, гэмтлийн үеийн эмчилгээ оношилгоог түргэн шуурхай үзүүлэх, Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргүүд. 

ХУУЛЬЧ

Компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн гэрээ, хэлцэл, дүрэм, журам заавар, тушаал шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, зөвлөгөө өгөх, компаниас иргэд, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцлийн төслийг батлуулах, Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээнээс үүдэн гарах хууль зүйн үр дагаварт дүгнэлт гаргах, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг цаг тухайд нь оруулах, Төрийн болон төрийн бус байгууллагад итгэмжлэлийн үндсэн дээр компанийг төлөөлөх.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

Санхүүгийн хяналтыг мэргэжлийн түвшинд, Хараат бусаар ажиллах чадвартай. Цалин болон цаг бүртгэлийн хяналт хийх чадвартай Санхүү хяналтын хувьд  НББОУС, СТОУС, Монгол улсын Нягтлан Бодох Бүртгэлийн тухай хууль, Группийн НББ бодлого, Татварын бодлого, холбогдох дотоод журам,  аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгааны дагуу ХАРААТ БУС хяналт хийх. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг дэмжих, зөвлөмж өгөх. Санхүүгийн бусад чиглэлээр хяналт хийх.

ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /Кемп аж ахуй,Хангамж/

Кемпийн үйл ажиллагаанд хараат бус хяналт хэрэгжүүлэх; Кемпэд ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгө болон бусад хөрөнгийн бүртгэлд хяналт хэрэгжүүлэх; Хадгалалт хамгаалалт, агуулахад хяналт хэрэгжүүлэх; Хангамжийн үйл ажиллагаанд хараат бус хяналт хэрэгжүүлэх; Хоол үйлдвэрлэл, катерингийн чанарт хараат бус хяналт хэрэгжүүлэх;  Хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын хүрээнд тавигдах хяналтуудыг хэрэгжүүлэх; Эрсдэл, хяналтын чиг үүргийн хүрээнд ажиллах;  Шаардлагатай бусад Ажлын байрны тодрхойлолтын дагуу хяналтын чиг үүргүүд.

ХАНГАМЖ ХАРИУЦСАН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

Хангамжийн материалын хяналт хийх. Хангамжийн үйл ажиллагааны процессыг ХАРААТ БУС хянах. Ачаа тээвэрлэх нөхцөл, стандартын дагуу хяналт хийх. Хангамжийн материал, хүнсний аюулгүй ажиллагааг хянах. Хангамжийн материал, Үнийн судалгаа хийх чадвартай. Бусад хэсэгтэй хамтран ажиллах, асуудлыг шийдвэрлэх.

УУРХАЙН ХАБЭА-БО ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН/Англи хэлтэй

ХАБЭА-БО-ны норм стандартын хэрэгжилтэд хараат бус  хяналтыг хэрэгжүүлэх ХАБЭА-БО-ны чиглэлээр мэдээлэл сургалтын ажил зохион байгуулалтанд хараат бус  хяналтыг хэрэгжүүлэх Галын аюулгүй байдлын үйл ажиллагааны хараат бус  хяналтыг хэрэгжүүлэх Төлөвлөгөөт үзлэг шалгалт хийх. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй. ОДТ судлан дүн шинжилгээ хийх. Хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын хүрээнд тавигдах ХАБЭА-БО-ны хараат бус  хяналтуудыг хэрэгжүүлэх Эрсдэл, хяналтын чиг үүрэгийн хүрээнд ажиллах  Шаардлагатай бусад хараат бус хяналтын чиг үүргүүд.

АВТОЗАМЫН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН/зам талбай/

 Замын хяналт болон түүнтэй уялдсан бүхий л чиг үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх Түлш зарцуулалтад хараат бус хяналт тавих, гэнэтийн шалгалт хийх Тээврийн үйл ажиллагаанд хараат бус хяналт тавих  Шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах Гарсан зөрчлийг арилгах, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах  Техник ашиглалт дээр хараат бус хяналт тавих Түрээсийн техникийн бүтээл хэвийн үйл ажиллагаа, доголдолд хараат бус хяналт тавих  Хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын хүрээнд тавигдах  хараат бус  хяналтуудыг хэрэгжүүлэх Эрсдэл, хяналтын чиг үүргийн хүрээнд ажиллах  Шаардлагатай бусад хараат бус хяналтын чиг үүргүүд.

ХИМИЙН ИНЖЕНЕР

Уурхайн олборлон борлуулж буй нүүрсний чанарыг цаг тухайд нь MNS арга, аргачлал, стандартын дагуу тодорхойлох.  Нүүрсний шинжилгээний үр дүнг нэгтгэж танилцуулах. Лабораторын багаж тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцах.  Өдөр тутмын ажлын тайлан боловсруулж танилцуулах.

ЭРҮҮЛ АХУЙЧ /УУРХАЙД/

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн хууль тогтоомж, уурхайн дотоод журмын хүрээнд уурхайн бүсэд эрүүл ахуйн хяналт тавин ажиллах;- Бараа бүтээгдэхүүнийг Гаалийн төв лаборатори, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Гэрээт лабораторид шинжилгээнд хамруулах /шинжилгээний хариу, үр дүнг тайлагнах/- Ажилтны хувийн ариун цэвэр, эрүүл мэндэд шаардлага тавих- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллах болон бусад ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэх 

НҮҮРСНИЙ МАСТЕР /УУРХАЙД/

Нүүрс ялган ангилах олборлох бүх ажил дээр хяналт тавьж нүүрсний чанар үзүүлэлт дээр анхаарах. Нүүрс олборлолтын ажилыг төлөвлөгөөний дагуу бохирдол хаягдалгүй ялган олборлох Ээлж удирдан зохион байгуулах Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүрэг гүйцэтгэх

ХАБЭА-Н АЖИЛТАН

Уурхайн хэмжээнд аюулгүй ажиллагааны талаар дэмжлэг үзүүлж, мэргэжлийн үндсэн дээр аюулгүй ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг хангаж, хариуцан зохион байгуулж ажиллах Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар ажилтнууд болон удирдлагуудын аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн чиг үүргүүдийг хянах, Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдэлийг тооцож асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллах Аюулгүй ажиллагааны холбогдох зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах Бусад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврууд

НЯГТЛАН БОДОГЧ /УУРХАЙД/

Өдөр тутмын ажил гүйлгээг цаг тухай бүр татвар болон бусад хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүртгэх. Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах. Удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах. Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүрэгүүд.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ /Англи хэлтэй/

Хүний нөөцийн стратеги боловсруулах, бодлого тодорхойлох  Хүний нөөцийн нэгжийг удирдаж ажиллах  Дүрэм журам боловсруулах, хэлэлцүүлж батлуулах, танилцуулах  Цалин хөлс, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг удирдах, сайжруулах Хүний нөөцийн сургалтын бодлого, хөтөлбөр төлөвлөгөөн хэрэгжилтийг хангуулах Карьер төлөвлөлт, ур чадварын үнэлгээний системийг оновчтой хэрэгжүүлэх  Чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, тогтоон барих, хүний нөөцийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах 

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.