Хүний нөөцийн баримт бичгийг боловсруулах бэлтгэх.Үүнд: хөдөлмөрийн гэрээ, тушаал, албан бичиг, ХН-ийн бүх төрлийн албан маягт (хуудас) зэрэг болно; Статистик тайлан мэдээлэлд ашиглагдах хүн ам зүй, ур чадвар ,чөлөө, илүү цаг мөн ажилчдын халаа сэлгээ зэрэг мэдээллүүдийг бэлтгэх; Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах. Компани дотроо болон гадагшаа зарлагдах Ажлын байрны зарыг бэлтгэж сонин хэвлэл вэб болон бусад хэрэгслүүдээр зарлуулах; Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудас бэлтгэх болон ажлын гүйцэтгэлтэй холбогдон гарах ажил үүргийг хариуцан ажиллах; Байгууллагын нэгдсэн сургалтын төлөвлөгөөн дээр үндэслэн ажилтан нэг бүрийн хэрэгцээ шаардлагыг харгалзан байгууллага дотор болон гадны сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан явуулах; Хүний нөөцийн удирдах ажилтны даалгасан төслийн ажлыг гүйцэтгэх, шаардлагын дагуу холбогдох тайлан бэлтгэх, судалгаа хийх.
Албан бичиг боловсруулах, онцгой арга хэмжээ, бүх төрлийн уулзалт зохион байгуулах, оролцох, хурлын протокол хөтлөхь англи хэлний аман болон бичгийн орчуулга хийх; Уурхайн ээлж солилт болон дотоод аялалын зохицуулалтыг хийх; Харилцагч байгууллагуудтай хамтран ажиллах; Байгууллагын аливаа үйл явцын тэмдэглэл хөтлөх, мэйлээр мэдэгдэх, харилцаа холбооны бүх үйлчилгээг хянаж зохицуулах; Захиргааны хэлтэст гарч болох өөр бусад ажилд оролцох, туслах.