Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ИХ МАЙДАР САН

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Их Майдар сан нь 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор Aнхдугаар Богд Занабазарын тигээр бүтээгдэх дэлхийн хамгийн өндөр Майдар бурхан, 108 метр өндөр Зарлиг увидасын суварган байгууламж бүхий ЭВ НЭГДЛИЙН БЭЛГЭДЭЛ ЭНЭРЭНГҮЙ “ИХ МАЙДАР” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төсөл нь Улаанбаатар хотоос 50 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өгөөмөрийн ам хэмээх байгалийн үзэсгэлэн шингэсэн цогцолбор газар бүтээхээр төлөвлөж холбогдох техник эдийн засгийн судалгаа, инженерийн шийдэл, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэн төслийн эхний үе шатны барилга угсралтын ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтанд 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдээд байна. Төслийн ажилд Монгол, Англи, Хятад, Чех, Канад зэрэг улсуудын инженер техникийн байгууллагууд нэгдээд байна.

Төслийн ач холбогдол нь:

  • Монголчуудын оюуны дархлааг бэхжүүлэх
  • Түүх соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх
  • Аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах
  • Уран барилгын гайхамшигт бүтээл болох
  • Нийгмийг соён гэгээрүүлэх, залуу үеийн ёс зүйг төлөвшүүлэх
  • Уламжлал, ёс заншилаа сэргээх
  • Бурханы шашны сургаалийг шинжлэх ухааны үүднээс судлан, судалгааны бүтээл туурвих
  • Байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх

Одоогоор төслийн хүрээнд Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Зүүн хүрээ Дашчойлон хийд, Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль зэрэг нэр хүндтэй шашны сургалт эрдэм шинжилгээний болон эрдэм шинжилгээний байгууллагууд албан ёсоор хамтран ажиллахаар болоод байна. Мөн бизнесийн салбарынхан, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагууд дуу хойлоогоо нэгтгэн дэмжиж ажиллахаар болсоныг дуулгахад таатай байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.