“Говь Транс Ложистикс” ХХК нь Монгол улсын уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хүргэх, улс хоорондыг холбосон олон улсын ачаа тээврийн үйлчилгээг эрхлэх зорилгоор байгуулагдсан. Тус компани нь БНХАУ-ын хүнд даацын тээврийн хэрэгслийг үйлдвэрлэдэг SINOTRUK EXPORT AND IMPORT Co.,Ltd компанийн 80-100 тонны даацтай хүнд даацын ачааны автомашинуудаар Таван Толгой-Цагаан Хадын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг. Манай компани нь ХХК цаашид бүс нутаг, хил орчмын худалдаа, арилжааг хөгжүүлэхэд идэвхтэй оролцох зорилт тавин ажиллаж байна. Тус компани нь цаашдаа салбартаа төдийгүй улсдаа өөрийн байр суурь, зах зээл, хамтрагч байгууллагууд бүхий тэргүүний ачаа тээвэр, ложистикийн байгууллага болохыг зорихын хамт олон улс болон бүс нутагт өрсөлдөхүйц тэргүүний удирдлага менежмент, бүтэц зохион байгуулалттай, нэгэн зорилгын дор нэгдсэн өндөр ур чадвар, дадлага туршлага бүхий хамт олонтой компани болохоор ажиллаж байна.
Мэдлэг бол хүч
1. Тээвэр, Агуулах, Нефть
2.
3.
2010
50