Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ГОЛОМТ БАНК 2024 ОНЫ “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-ААР ТОДОРЛОО

Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The Banker сэтгүүлээс Голомт банкийг 2024 оны Монгол Улсын Шилдэг банкаар өргөмжиллөө. Ийнхүү Голомт банк Bank of The Year Awards-г 9 дэх удаагаа хүртээд байна.

The Financial Times сонины салбар The Banker сэтгүүл нь 100 орчим жилийн баялаг түүхтэй бөгөөд “Bank of The Year Awards”-ыг жил бүр олон улсын банкнуудын төлөөллүүдийг оролцуулан шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Голомт банк 1995 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. 2024 онд Голомт банкны тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтээр манлайлан ажиллаж буйг үнэлэн “Онцлох ТоС Банк”-аар тодруулсан бол Capital Finance International (CFI) олон улсын медиа байгууллагаас 2024 оны “Монгол Улсын Шилдэг Банк” болон Global Finance сэтгүүлээс 2024 оны “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар тус тус шалгарууллаа. Түүнчлэн бид 2012 оноос хойш тасраад байсан Монголын арилжааны банкуудын олон улсын зах зээл дэх санхүүжилт татах үйл ажиллагааг идэвхжүүлж, олон улсын зах зээлд Засгийн Газрын баталгаагүй 300 сая ам.долларын бонд гаргасан нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөө үзүүлснээс гадна олон улсад Монголын эдийн засаг, бизнесийн орчныг эергээр харах чухал ач холбогдолтой алхам  болсон юм.

Үүгээр зогсохгүй бид хөнгөлөлттэй, тогтвортой, ногоон зээлийн бүтээгдэхүүн зэрэг зургаан төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчдадаа санал болгож буй. Түүнчлэн эрчим хүч хэмнэсэн бүтээн байгуулалтын төслүүдэд нийт 42 тэрбум төгрөг буюу 12.3 сая ам.долларын ногоон зээлийн хөрөнгө оруулалтыг олгосон бөгөөд бид 2030 он гэхэд нийт зээлийн багцынхаа 10 хувийг ногоон болон тогтвортой зээлээх бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Бидэнд итгэл хүлээлгэн амжилт бүрд үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хөрөнгө оруулагч, хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

3632024 оны 12 сарын 26
ГОЛОМТ БАНК 2024 ОНЫ “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-ААР ТОДОРЛОО

Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The Banker сэтгүүлээс Голомт банкийг 2024 оны Монгол Улсын Шилдэг банкаар өргөмжиллөө. Ийнхүү Голомт банк Bank of The Year Awards-г 9 дэх удаагаа хүртээд байна. The Financial Times сонины салбар The Banker сэтгүүл нь 100 орчим жилийн баялаг түүхтэй бөгөөд “Bank of The Year Awards”-ыг жил бүр олон улсын банкнуудын төлөөллүүдийг оролцуулан шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Голомт банк 1995 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. 2024 онд Голомт банкны тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтээр манлайлан ажиллаж буйг үнэлэн “Онцлох ТоС Банк”-аар тодруулсан бол Capital Finance International (CFI) олон улсын медиа байгууллагаас 2024 оны “Монгол Улсын Шилдэг Банк” болон Global Finance сэтгүүлээс 2024 оны “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар тус тус шалгарууллаа. Түүнчлэн бид 2012 оноос хойш тасраад байсан Монголын арилжааны банкуудын олон улсын зах зээл дэх санхүүжилт татах үйл ажиллагааг идэвхжүүлж, олон улсын зах зээлд Засгийн Газрын баталгаагүй 300 сая ам.долларын бонд гаргасан нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөө үзүүлснээс гадна олон улсад Монголын эдийн засаг, бизнесийн орчныг эергээр харах чухал ач холбогдолтой алхам  болсон юм. Үүгээр зогсохгүй бид хөнгөлөлттэй, тогтвортой, ногоон зээлийн бүтээгдэхүүн зэрэг зургаан төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчдадаа санал болгож буй. Түүнчлэн эрчим хүч хэмнэсэн бүтээн байгуулалтын төслүүдэд нийт 42 тэрбум төгрөг буюу 12.3 сая ам.долларын ногоон зээлийн хөрөнгө оруулалтыг олгосон бөгөөд бид 2030 он гэхэд нийт зээлийн багцынхаа 10 хувийг ногоон болон тогтвортой зээлээх бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Бидэнд итгэл хүлээлгэн амжилт бүрд үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хөрөнгө оруулагч, хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

3632024 оны 12 сарын 26
ГОЛОМТ БАНК “GREAT PLACE TO WORK – АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР”-ААР ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН БАТЛАМЖЛАГДЛАА

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ажиллагаанд тулгуурласан ажлын орчныг бүрдүүлэн ажилладаг бөгөөд үүнийгээ бататган 2022 онд Монголын банк санхүүгийн салбараас анхлан “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдсан билээ. 2023 онд ажиллахад таатай газар гэдгээ олон улсад дахин баталгаажуулсан бол 2024.12.19-нд тус батламжийг гурав дахь жилдээ авснаар жил бүр амжилтаа тогтмол өсгөсөн Монголын анхны байгууллага боллоо.  “Ажиллахад таатай газар” батламж нь олон улсад нэр хүндтэй төдийгүй Great Place to Work байгууллагаас жилд нэг удаа олгодог. Тус байгууллагаас ажилтнуудын дунд хараат бус, хөндлөнгийн судалгаа явуулж, байгууллагын соёл, манлайлал, ажилтнуудын сэтгэл ханамж, удирдлагын ур чадвар, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар цаашдын чухал алхмуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.   Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар “ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдсан Монголын анх байгууллага болсноор бид  “Дэлхийн жишиг Монголын банк” алсын харааны хүрээнд Монголын банк санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудсыг бичлээ. Хөгжлийн Голомт ажилтнууддаа ажиллахад таатай газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд судалгааны үр дүнд суурилан ажлын орчныг сайжруулах олон төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр байна”.   Great Place to Work™ Greater China компанийн Гүйцэтгэх захирал Хосе Безанилла “Ажиллахад таатай газар™-аар Голомт банк баталгаажсанд бид маш их баяртай байна. Сайн ажлын байрыг бий болгож байгаа байгууллага, удирдагчидтай хамтран ажиллахдаа баяртай байх болно. Ингэснээр бүх хүнд  илүү сайхан ертөнцийг бий болгож чадна”. Great Place to Work™-ийн тухай Great Place to Work™ нь 1992 оноос хойш дэлхий даяарх 100 сая гаруй ажилтнуудын дунд судалгаа явуулж, тодорхой асуулгуудад үндэслэн тухайн ажлын байр ажиллахад таатай эсэхийг тодорхойлсоор иржээ. Great Place to Work™ Greater China нь байгууллагуудад өөрсдийн соёлыг үнэлж, бүх ажилтнуудад өндөр итгэлцсэн ажлын туршлагыг бий болгосноор тухай бизнес илүү үр дүнд хүрэхэд нь тусалдаг. Судалгааны үр дүнд суурилсан үйл ажиллагаа нь байгууллага бүрийг ажиллахад хамгийн таатай, гайхалтай ажлын байр болоход нь чиглүүлж, илүү сайн ертөнцийг бий болгох эрхэм зорилгод тулгуурладаг байна.  

2312024 оны 12 сарын 26

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.