ЯАГААД БИД ГЭЖ.
Голомт банк нь улсдаа тэргүүлэгч ажил олгогч байж чадварлаг зөв багийг бий болгон, ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлдэг ажилтан төвтэй банк байх зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилтнуудаа хүндэлдэг, итгэл хүлээлгэдэг, нээлттэй харилцаа холбоотой байж байгууллагын эерэг зөв соёлыг бэхжүүлэх нь бидний үүрэг гэж үздэг бөгөөд энэ нь ажилтнууд маань оролцоотой, сэтгэл ханамжтай, үр бүтээмж өндөр, тогтвортой ажиллах үндэс юм.
Голомт банк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг 2 жил дараалан авсан Монгол Улсын банк, санхүүгийн салбарын анхны байгууллага юм. Олон улсад нэр хүнд бүхий “Great place to work institute” нь 30 гаруй жилийн турш 5 тивийн 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн байгууллага нь ажиллахад хамгийн таатай газар эсэхийг үнэлж батламжилдаг юм. Уг судалгаагаар ажилтнууд байгууллагаа итгэлцэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөл гэсэн таван үзүүлэлтээр өндөр нууцлалтайгаар үнэлж, GPTW институт нь байгууллагаас хараат бус байдлаар үр дүнг гаргадаг.
АЖИЛТАН БҮР ЭРХЭМ БАЯЛАГ
Бид 2800 гаруй ажилтантай улсдаа тэргүүлэгч томоохон ажил олгогчийн нэг. Голомтчуудын 70 хувийг 35-аас доош насны эрч хүчтэй, шинийг санаачлагч, бүтээлч залуус бүрдүүлдэг. Голомтын гэр бүлд мэдлэг боловсрол, оюун ухаан, урлаг, спортын амжилтаар тэргүүлэгч олон ажилтнууд бий. Бидний бахархал, амжилтын үндэс бол чадварлаг, мэргэшсэн, сэтгэл зүтгэлтэй ажилтнууд маань юм.
СУРГАЛТ, ХӨГЖИЛ:
“Ажилтан та хөгжлийн голомт” уриан дор Голомт банк нийт ажилтнуудынхаа хувь хүний болон мэргэжлийн хөгжилд нь анхаарч сургалт хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг. Ажилтнуудаа тасралтгүй сургаж, мэдлэг ур чадварыг нь тогтмол сайжруулах чиглэлээр “Сургалтын академи” ажилладаг. Ингэснээр ажилтнууд маань илүү мэргэшин чадваржиж, улмаар зах зээлд өрсөлдөхүйц, хөрвөх чадвартай мэргэжилтэн болж өсөж дэвждэг.
ЦАЛИН УРАМШУУЛАЛ, ХӨНГӨЛӨЛТ ХАНГАМЖ:
Бид банк санхүүгийн салбартаа тэргүүлэгчийн хувьд ажилтнуудынхаа ур чадвар, гүйцэтгэл, ажлын байрны онцлог зэргээс хамааруулан зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг. Мөн ажилтнуудынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, банкны ашигт ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг бодитой, шударгаар үнэлж гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгодог. Цалин хөлс, урамшууллаас гадны ажилтнуудынхаа эрүүл мэнд, чөлөөт цаг, мэдлэг боловсрол, гэр бүлд зориулсан олон төрлийн хөнгөлөлт, хангамжийг олгодог.
Голомт банк нь зөв хандлагатай, бүтээлч, өндөр гүйцэтгэл бүхий 2800 залуусыг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын ТОП БАНК юм. Та мэргэшсэн хамт олны дунд өөрийгөө сорин хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өндрөөр үнэлэгдэх, өрсөлдөх чадвартай шилдэг банкир болохыг зорьж байгаа бол өөрт байгаа бэлэн CV-гээhr@golomtbank.comхаягаар илгээгээрэй.
Дэлхийн жишиг Монголын банк
Хөгжлийн голомт
1. Банк, Санхүү, Даатгал
2.
3.
1995
2800