Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Хэлтсийн захирал

Банкны дата төв, сервер, систем, сүлжээ болон компьютер тоног төхөөрөмжийн тасралтгүй хэвийн ажиллагаа хангах, нууцлал аюулгүй байдлыг хангах, шинэчлэлт сайжруулалтыг нэвтрүүлэх, хэлтсийн зохион байгуулалт болон ажлын уялдаа холбоог зохицуулах, удирдлагаар хангаж хяналт тавихад оршино.

Хамгаалалтын ажилтан

Үүрэг гүйцэтгэж буй объектын аюулгүй байдлыг хангах, банкны бүх байр, объектын үйл ажиллагаа хэвийн явагдаж буй эсэхийг биечлэн хянах, ажилтнуудын стандартыг мөрдүүлэх, байгууллагын харилцагчдыг угтан авч чиглүүлэх, заавар зөвлөгөөгөр ханган ажиллах;

Цахилгаанчин

Банкны салбар, тооцооны төв, кассуудын цахилгааны эвдрэл гэмтлийг засах, аж ахуйн ажилд туслахад оршино.

Бизнес шинжээч

Өөрийн хариуцсан порфтолио болон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд оролцогч талуудын хэрэгцээ шаардлагуудыг цуглуулах, нэгтгэн дүгнэлт хийх, цар хүрээг тодорхойлох, ашигт ажиллагаанд шинжилгээ дүгнэлт хийх, бизнесийн болон техникийн хувьд үр дүнтэй шийдлийг санал болгох, эрэмбэлэх, батлуулах, мэдээллээр хангах, нэвтрүүлэхэд хяналт тавьж дэмжлэг үзүүлэх МТГ болон банкны бусад нэгжүүд, нийлүүлэгч талуудын дунд гүүр болж хамтран ажиллана.

Тайлангийн мэргэжилтэн

Зээл барагдуулах үйл ажиллагаанд оролцогчдын хоорондын уялдаа холбоог хангах, нэгжийн балансыг зөв бүртгэн өдөр бүр шинэчилж, удирдлагуудыг тайлан мэдээллээр тасралтгүй хангах, актив барагдуулах үйл ажиллагааны дотоод хяналтын үр ашгийг сайжруулах замаар зээл барагдуулах төлөвлөгөөг хангуулж ажиллахад оршино.

Байгууллага хамтын ажиллагааны менежер

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, элчин сайдын яам, олон улсын байгууллага болон тэдгээрийн ажилтанд зориулсан банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, борлуулах, харилцагчдын өмнө банкийг төлөөлөн үйлчлэх, харилцагчийн үйлчилгээний сэтгэл ханамжийг дээшлүүлэн, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэн ажиллахад оршино.

Тусгай активын мэргэжилтэн

Хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөртэй харилцагчтай утас болон цахим суваг ашиглан холбогдох,   биечлэн уулзах, шуудангаар мэдэгдэх хуудас илгээх, зээлийн өр төлбөрийг богино хугацаанд төлүүлэх, хариуцсан салбарын зээл цуглуулах үйл ажиллагааг хянах, хугацаа хэтрэлтийг бууруулах, зээл цуглуулахад оршино.

Хуульч

Банкны үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу тасралтгүй, хэвийн явагдахад хууль зүйн туслалцаа үзүүлэх, шаардлагатай эрх зүйн акт, гэрээ хэлцлийн төсөл боловсруулах, хянах, дээрх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар банкны хууль ёсны эрх ашгийг харилцагчид болон хуулийн байгууллагын өмнө төлөөлөх, хамгаалах, банкны албан ажилтнуудын хууль, эрх зүйн мэдээллээр хангахад оршино.

Хөрөнгө оруулалтын менежер

Банканд өндөр үр ашигтай харилцагчдад хөрөнгийн удирдлагын үйлчилгээ үзүүлэх, хөрөнгийн удирдлагын дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын оновчтой багцыг бүрдүүлэх

Ахлах эдийн засагч шинжээч

Макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн өөрчлөлтийн ирээдүйн чиг хандлага, банканд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж, удирдлагыг мэдээллээр хангахад оршино.

Хэлтсийн захирал /Нөөцийн удирдлага-Актив пассив/

Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, банкны бусад газар, нэгжтэй хэлтсийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, Банкны Эрсдэлийн бодлого, Актив, пассивын бодлогын хүрээнд Актив, пассивын хосолсон удирдлагыг хэрэгжүүлэх, банкны балансын бүтцэд холбогдох судалгаа, шинжилгээнүүдийг хийх, удирдлагыг мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд Актив, пассивын хорооны хуралд танилцуулж шийдвэр гаргуулах, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах үүднээс мөнгөний захаас эх үүсвэр татах, болон хүүний удирдлагыг хэрэгжүүлэхэд оршино.

Дата аналист, Аудитор, IT Аудитор

Статистик, математикийн аргачлал ашиглан ахисан болон энгийн түвшний анализ хийж аудитын үйл ажиллагааг оновчлох, аудитын үе шат бүрд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, нөөцийг хэмнэх Банкны мэдээллийн технологийн эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог үнэлж, хараат бус, бодит баталгаажуулалт хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх замаар үйл ажиллагааг сайжруулах, үнэ цэнэ нэмэх, зорилгодоо хүрэхэд нь туслах Аудитын чиг үүргийг мэргэжлийн стандартын түвшинд, үр дүнтэй хэрэгжүүлэх, тодорхой чиг үүрэг, банкны бүтцийн нэгжийг хариуцан авах, үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллах, Банкны үйл ажиллагааг бүхэлд нь хамруулан банкны засаглал, эрсдлийн удирдлага, дотоод хяналтын систем, санхүүгийн тайлагнал, үйл ажиллаагааны үр дүн зэрэгт бие даасан, бодит баталгаажуулалт хийх, мэргэжлийн үүрэг зөвлөмж гаргах, үр дүнг тайлагнах.

Нягтлан бодогч

Харилцагчийн салбар тооцооны төв болон цахим банкны үйлчилгээ ашиглан хийсэн банк хоорондын төгрөгийн болон гадаад валютын төлбөр тооцоог тусгай сүлжээ ашиглан түргэн шуурхай, цаг хугацаанд нь илгээх болон хүлээн авах, харилцагчид банк хоорондын гадаад, дотоод төлбөр тооцооны талаар үнэн зөв мэдээлэл өгөх, холбогдох журам, зааврыг мөрдөж ажиллахад оршино.

Картын бодлогын менежер

Виза, Мастер, АМЕХ, UPI байгууллагаар дамжин хийгдэж буй маргаантай гүйлгээний хүсэлт хүлээн авч холбогдох дүрэм журмын дагуу шийдвэрлэх, картын луйврын гүйлгээний эрсдэлийг зохих түвшинд барихад судалгаа хийх, олон улс болон дотоодын эрсдэлээс сэргийлэх, туршлагыг нэвтрүүлэх, технологийн нэвтрүүлэлт хийх, холбогдох нэгжүүдийг удирдлагаар хангаж ажиллахад оршино.

Эрсдэлийн менежер

Банкны зээлийн эрсдэлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн удирдлагын үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, журмын төслийг боловсруулах, батлагдсан бодлого, журмын хэрэгжилтийг хангаж, эрсдэлийн үнэлгээ хийхэд оршино.

Эдийн засгийн шинжээч

Зах зээлийн эрсдэл, арилжаа, ханшийн эрсдэлийн удирдлагын үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн судалгаа, анализ хийх, бодлого, журмын төслийг боловсруулах, арилжааны лимитийг судлан батлуулах, журмын дагуу хэрэгжиж байгаа эсэхэд зайны хяналт тавих, багцын эрдсэлийг бууруулахад шаардлагатай авах арга хэмжээний саналыг боловсруулан удирдлагуудад танилцуулан шийдвэрлүүлэх.

Харилцагчийн үйлчилгээний менежер

Банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд чанарын хяналт хийх, харилцагчийн замналыг бүх түвшинд ойлгомжтой болгох, үл тохирлыг арилгах, сайжруулах ажлыг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах, харилцагч халамжлах бодлогыг хэрэгжүүлэх, харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд оршино.

Борлуулалтын менежер

Банкны цахим болон дижитал төлбөр тоцооны бизнесийн борлуулалтыг хариуцан  ажиллах бөгөөд, банкны дижитал төлбөр тооцооны шилжилтийг манлайлан хэрэгжүүлэх, сайжруулах саналыг гаргаж холбогдох банкны нэгжүүд, бизнесийн харилцагчидтай бүх төрлийн хамтын ажиллагааг  өргөжүүлэх ажлыг хариуцан ажиллана.

Теллер /Ханбогд, Оюутолгой, Замын-үүд, Өмнөговь /

Харилцагчийн хүсэлтийн дагуу санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээг хүчин төгөлдөр баримтыг үндэслэн нэг цэгээс хийж гүйцэтгэхэд оршино.

Зээлийн бүртгэлийн ажилтан

МИК ОССК ХХК-д болон Тусгай зориулалтын компаниуудад /ТЗК/ тайлан тооцоог цаг хугацаанд нь чанартай бэлтгэж хүргүүлэх, МИК хариуцсан албанаас гадагшаа болон дотооддоо явуулах албан бичиг баримтыг цаг хугацаанд нь чанартай бэлтгэж хүргүүлэхэд оршино.

Зээлийн эдийн засагч

Жижиг дунд бизнес эрхлэгчид болон нэгжийн зорилтот харилцагчдад банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, салбарын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, зорилтот түвшинг хангах. Шинээр харилцагч татах, хуучин харилцагчаа алдахгүй байхад анхаарах, харилцагчаас банкинд ирэх өгөөжийг нэмэгдүүлэх.

Харилцагчийн зөвлөх

Харилцагчид сэтгэл ханамжтай үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх, үйлчилгээ авах бүхий л хугацаанд харилцагчийг халамжлах, туслах, зөвлөгөө өгөх, чиглүүлэх, харилцагчийн урсгал зохицуулалт, ачаалал хүлээлгийг бууруулах ажлыг удирдан зохион байгуулах; Харилцагчийн үйлчилгээний стандартыг өөрийн ажиллаж буй салбар, тооцооны төвийн ажилтнуудад мөрдүүлэх, шаардлагатай сайжруулах чиглэл өгөх, хяналт тавих, баг хамт олныг харилцагчийн үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэн манлайлан ажиллах;

Теллер

Харилцагчийн хүсэлтийн дагуу санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээг хүчин төгөлдөр баримтыг үндэслэн нэг цэгээс хийж гүйцэтгэхэд оршино.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, WWW.GOLOMTBANK.COM

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.