ӨӨРИЙН КОМПАНИЙН АЖИЛТНУУДЫН 1550 ХҮҮХЭД БАГАЧУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ "ЭХ ҮРСИЙН БАЯР-2017"-АА ХАМТДАА ТЭМДЭГЛЭВ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Говь” ХК өөрийн компанийн ажилтнуудын 1550 хүүхэд багачуудаа хүлээн авч хамтдаа хөгжөөнт тоглоом тоглон, гар зургийн уралдаан зохион байгуулж, авьяаслаг хүүхдүүдийнхээ тоглолттой танилцан, дэлхийд гайхагддаг Монгол циркийн үзүүлбэрийг үзэж сонирхон, дуу, бүжиг гээд хүүхэд бүрийн үзэх, сонсох дуртай бүхнийг толилуулж бяцхан үрсийнхээ сайхан энергийн хүчээр нэгэн өдрийг инээд хөөр, хайраар дүүрэн өнгөрүүллээ.