Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэ, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслүүд

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

2002 онд НҮБ-ийн тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан ДОХ, сүрьеэ, хумхаатай өвчинтэй тэмцэх санхүүжилтийн шинэ механизм бүрдүүлж, эдгээр өвчний эсрэг өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэх санаачлага гаргасан юм.

Глобаль сан нь дээрхи гурван өвчний тархалт өндөртэй, бага ба дунд орлоготой орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ эдгээр өвчнүүдтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр тухайн улсын засгийн газраас нь гаргаж буйтөсөв, хөрөнгө дээр нэмэлт санхүүжилт олгох зарчим баримталдаг. Уг санхүүжилт нь тухайн улс орны нөхцөлд тохирсон, бодит хэрэгцээнд тулгуурласан, салбар хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжсэн төслүүдэд олгогддог байна.

Манай улс Глобаль сангаас зарласан төслийн шалгаруулалтанд тогтмол оролцож 2003 оноос хойш ДОХ, сүрьеэгийн чиглэлээр боловсруулсан төслүүдэд санхүүгийн буцалтгүй дэмжлэг аван үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

Сүрьеэгийн чиглэлээр боловсруулан хэрэгжүүлсэн 1 ба 4-р Раундын төсөл тавьсан зорилтдоо хүрэн, амжилттай хэрэгжсэн тул тус 2 төслийг дахин 6 жилээр сунгасан ба эдгээр нь 2016 онд дуусах юм.

2-р Раундын ДОХ-ын төслийг ч мөн 2003-2008 онд амжилттай хэрэгжүүлсэн тул дахин 6 жилээр сунгасан ба төслийн 2 дахь жилээс 5-р Раундын ДОХ-ын төсөлтэй нэгтгэсэн байна.

2016 он хүртэл хэрэгжих сүрьеэгийн 2 төсөл нь тархалт нас баралтыг бууруулахад чиглэж байгаа төдийгүй олон эмэнд дасалтай сүрьеэ болон ХДХВ/сүрьеэгийн хавсарсан халдвартай тэмцэн Мянганы хөгжлийн зорилтод хүрэхээр зорьж байна.

ХДХВ/ДОХ-с урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлэх үндэсний хөтөлбөрийг бэхжүүлэх, эрсдэлт бүлгийнхэнд чиглэсэнурьдчилан сэргийлэлт, эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, уг өвчинтэй тэмцэх эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх замаар бага тархалтыг тогтоон барих чиглэлээр ДОХ-ын 2 ба 7-р Раундын төслүүд хэрэгжиж байна.

2010 оны 7 сараас лабораторийн сүлжээг бэхжүүлэн, ХДХВ/ДОХ, БЗДХ, сүрьеэгийн болон цусны аюулгүй байдлыг хангахаар Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Салбар

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2003

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.