Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гэрэгэ Партнерс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Гэрэгэ Партнерс ХХК нь санхүү, эдийн засаг, актуар, бизнесийн зөвлөх үйлчилгээ, зах зээлийн судалгаа болон бүх төрлийн үнэлгээг олон улсын жишгээр, мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг үндэсний компани юм. Бид мэргэжлийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд өрсөлдөж тэргүүлэх эрхэм зорилготойгоор 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалтаар 2009 оны 1 дүгээр сард байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн.

Бид үйл ажиллагааны үндсэн чиглэл болох санхүү бизнесийн зөвлөгөө, эдийн засгийн үнэлгээ, зах зээлийн судалгааны чиглэлээр санхүүгийн салбараас гадна уул уурхай, хөнгөн үйлдвэрлэл, нийтийн эрүүл мэнд, эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг салбаруудад үйлчилдэг.
“Гэрэгэ Партнерс” Компани нь Монголын Даатгагчдын Холбоо, Монголын Актуарчдын Нийгэмлэг, Их Британийн Актуарчдын Институт, Монгол Британийн Худалдааны Танхим зэрэг мэргэжлийн болон олон улсын байгууллагууд, мөн төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй нягт хамтран ажилладаг.

“Гэрэгэ Партнерс” Компанийн үндсэн баг нь гадаад дотоодын нэр хүнд бүхий их дээд сургуулиудад боловсрол эзэмшиж тухайн салбартаа тэргүүлэгч байгууллага, компани, их сургуулиудад ажиллаж мэргэжлийн туршлага хуримтлуулсан 30 гаруй мэргэжлийн зөвлөхүүдээс бүрэлддэг. Зөвлөхүүдийн мэргэжил / мэргэшил нь өргөн цар хүрээг хамардаг тул бидний бүтээгдэхүүн болон үйлчилгээ цогц чанартай, зах зээлийн практик хэрэглээ өндөр байдгаараа онцлогтой.

Бид Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Мянганы Сорилтын Сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр итгэмжлэгдсэн компани бөгөөд одоогийн байдлаар олон улсын болон дотоодын 20 гаруй төсөл хөтөлбөрт амжилттай оролцоод байна.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Салбар

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.