Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдэс Майнинг Оператор

Эрдэс майнинг оператор ХХК
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ЭРДЭС ХОЛДИНГ” ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Эрдэс Холдинг” ХХК нь 2000 оноос уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Монгол улсын уул уурхайн салбарын ууган компаниудын нэг бөгөөд “Эрдэс Групп” ХХК, “Эрдэс Тос” ХХК “Эрдэс Майнинг Оператор” ХХК, “NCP” ХХК зэрэг хамаарал бүхий олон компаниудаар нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Тус компанийн амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс дурьдвал:

Дархан Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймгийн Баянгол сумдын нутагт орших алтны ордууд дээр ашиглалт явуулж Монгол улсын Эрдэнэсийн санд 3.7 тн алт олборлож тушаасан. 2001-2005 онуудад Монгол банкнаас гаргасан алт олборлолтын хэмжээгээр тэргүүлэгч таван аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч байсан.

​2005 онд орчин үеийн хийцтэй оффисын зориулалттай New Century Plaza барилгыг ашиглалтанд оруулж Монгол улсын барилагын салбарын 2005 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарч байсан. Мөн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт ээлжиндээ 100 хүртэлх зочин хүлээн авах хүчин чадал бүхий “Намуун” жуулчны бааз, аялал жуулчлалын цогцолборыг байгуулж ашиглалтанд оруулаад байна

​“Эрдэс групп” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн гол төмрийн хүдрийн орд дээр 2008 оноос 4378.7 мян.м/куб хөрс хуулж, 305.8 мян.м/куб төмөр хүдэр олборлож, 1065.7 мян.тн төмрийн хүдэр баяжуулан боловсруулж одоогоор 610.6 мян.тн баяжмал үйлдвэрлээд байна.

​ “Эрдэс Майнинг Оператор” ХХК нь 2016-2021 онуудад олон улсын уул уурхайн стандарт бүхий "SGS" компаний Овоот толгой уурхайд гэрээт олборлогчоор ажиллаж 19.1 сая.м/куб уулын ажлыг гүйцэтгэсэн.

2020 оны 9-р сараас эхлэн "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн нүүрсний уурхайд оператор компаниар одоог хүртэл ажиллаж байна.

“Эрдэс Майнинг Оператор” ХХК нь жилд 10 сая.м/куб уулын цулын ажил хийх хүчин чадалтай, техник тоног төхөөрөмж болон инженер техникийн, ажилчдын баг бүрэлдэхүүнтэй. Мөн орчин үеийн шийдэл бүхий тав тухтай ажилчдын ажиллаж амрах катеринг үйлчилгээ бүхий кемптэй.

2022 оны 11-р сараас "Таван толгой" ХК-ийн нүүрсний уурхайд ажил гүйцэтгэх гэрээний дагуу олборлолтын ажил эхлүүлээд байна.

Тус компани нийтдээ 500 гаруй орон тооны болон улирлын чанартай ажилладаг ажилтан, албан хаагчидтай бөгөөд компанийг өнөөгийн зах зээлд өрсөлдөх чадвартай, чадварлаг бүрэлдэхүүнтэй баг болж ажиллах нөхцөл бололцоог ханган ажиллахын тулд хүний нөөцийн бодлого боловсруулан, салбар, нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлд анхаарч, хөдөлмөрийн хуваарилалтыг үр ашигтай зохион байгуулан ажиллуулах, ажилчдыг амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажилласан ажилчдыг Сингапур, Малайз, Хайнан, Бээжин, Турк зэрэг аялал жуулчлал хөгжсөн улс орнуудад аялуулж амрааж байна.

Манай компани нь:

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайланг жил бүр тайлагнадаг, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчин экологид аюулгүй дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэн ажиллахыг эрхэм зорилго болгон ажиллаж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан ажлын байрны нөхцлийг бий болгоод байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр орон нутгийг дэмжиж хамтран ажилладаг,

Байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд 2008 оноос 70га талбайг ойжуулж, 2022 онд олборлолтонд өртөж эзэнгүй орхигдсон 5 га талбайг нөхөн сэргээж аймаг орон нутагт хүлээлгэн өгөөд байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье!

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    500

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Баянгол зочид буудлын урд New Century Plaza-д /ЗТЯ болон Наран плазагийн хойно байрлах дээрээ Samsung Galaxy гэсэн бичигтэй цэнхэр шилэн байшин/

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.