"Энгийн Бүтээмж" ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан ба 2018 оноос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2019 оноос кемпийн үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн, салбартаа туршлагатай байгууллага бөгөөд байгууллагын ажилтан, хэрэглэгчдэд эрүүл, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх, тогтвортой, соёлтой, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
Манай компани нь катеринг, цэвэрлэгээ, угаалга, тээвэр, засвар үйлчилгээ зэрэг кемпийн цогц үйлчилгээг стандарт, эрүүл ахуйн болон аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн гүйцэтгэдэг. Үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд зэргээр хангах, байгаль орчныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Бид үйлчлүүлэгч байгууллагын хэрэгцээ, онцлогт нийцүүлэн уян хатан зохион байгуулалт, туршлагатай баг, үр дүнтэй удирдлагын системээр дамжуулан мэргэжлийн, тогтвортой хамтын ажиллагааг санал болгодог.
1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ
2009
100