Энержи Ресурс ХХК нь 2005 оны 4-р сарын 22-нд байгуулагдсан хувийн хөрөнгө оруулалттай (Бүртгэлийн дугаар: 2887746) уул уурхайн компани юм. Манай компани нь “Ухаа худаг” төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг коксжих нүүрсний ордыг ашиглахаар төлөвлөн үйл ажиллагаагаа эхлээд байна. Ухаа худгийн нүүрсний нөөц баялаг нь Энержи ресурс ХХК-ийн эзэмшиж байгаа 2962 га талбай бүхий 11952А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нүүрсний орд юм.
Бид Монгол улсын нийгэм эдийн засгийн өсөлт, хөгжил, үйлдвэржүүлэлт, шинэчлэлд тодорхой хувь нэмэр оруулах нэн ялангуяа нүүрс, нүүрсэн химийн бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр дэлхийн зах зээлд байр суурийг баттай эзлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Аюулгүй эхэлж, аюулгүй дуусгая
1. Уул уурхай
2.
3.
2005
2000