Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Доече Вэллэ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Доече Вэллэ ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилгын дотор заслын материалууд, тавилгын түүхий эд материалын ханган нийлүүлэлт, бэлэн тавилгын борлуулалт, бар ресторан, чулууны үйлдвэрлэлийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байна. Манай компанийн нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнүүд хүний бие эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, олон улсын чанар стандартын өндөр шаардлагын дагуу орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлог бөгөөд бид Монгол хүн бүр эрүүл орчинд ажиллаж, амьдрах боломжийг нэмэгдүүлэх, европ чанар стандартыг монголд нутагшуулах эрхэм зорилго тавин ажилладаг.

Бид дэлхийд тэргүүлэгч EGGER, KOHLER, Lindner, Henkel, Döllken, ter Hürne, Küberit, PRIMI, SLATE LITE, NMC, Demmer, Marburg, Rasch, Blum, Schuco, L&S, Furnital, Permo, Lamello, Ritter, Ziehl, Bretz, Cattelan italia, Classi, Sardunya, Oznel, Swiss krono брэндийн барилгын дотор заслын болон тавилгын түүхий эд материал, бэлэн тавилгыг албан ёсны төлөөлөгчийн эрхтэйгээр зах зээлд нийлүүлж байна.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш барилгын салбарт тэргүүлэх зэрэглэлийн King tower apartment, Sky garden residence, SS garden, Tokyo town, Mandala, Garden city, Cedar city, Nukht palace, Хадат вилла, Арцат апартмент зэрэг олон арван төсөлд чанар стандартын өндөр шаардлага хангасан, удаан эдэлгээтэй, эко бүтээгдэхүүнүүдийг нийлүүлсэн байна. Мөн түүнчлэн Анун ХХК, Монмагнит ХХК, Долоон болдог ХХК, Гарьд мебель ХХК, Модерн лайт ХХК, Содон тавилга ХХК, Эко бүтээл ХХК, Өнгөт гялбаа ХХК зэрэг тавилга, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй дийлэнх үйлдвэрүүдийн түүхий эд материалын итгэлтэй, найдвартай ханган нийлүүлэгч, түнш болж чадсан.

Бараа материалын татан авалтыг нэмэгдүүлэх, агуулахын нөөц бий болгох улмаар харилцагч, үйлчлүүлэгчдийн хүссэн бараа материалыг түргэн шуурхай нийлүүлэх үүднээс стандартын шаардлага хангасан 1000 метр квадрат талбай бүхий барилгын агуулах, 1728 метр квадрат талбай бүхий тавилгын түүхий эд материалын агуулах, 1728 метр квадрат талбай бүхий чулууны агуулах, чулууны үйлдвэрлэлийн зориулалт бүхий талбайгаар дамжуулан харилцагч, үйлчлүүлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ түгээж байна. 2022 оны байдлаар Мишээл барилгын их дэлгүүрт барилгын дотор заслын, тавилгын түүхий эд материалын, угаалгын өрөө болон гал тогооны өрөөний тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд, сан сангийн тоноглол, бэлэн тавилгын чиглэлээр нийт 12 шоурүүм, ХУД-ийн 15-р хороонд байрлах Tokyo town хотхон, яармагийн Бадрангуй төв, Гермес худалдааны төв, big худалдааны төв, Гурвалжин-2 худалдааны төвүүдэд тус тусборлуулалтын цэг ажиллуулж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Чанарыг Нутагшуулна

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    160

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.