Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

БСБ Сервис ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“БСБ Финанс” ББСБ Дархан, Эрдэнэт хотуудад шинэ салбараа нээлээ

“БСБ Финанс” ББСБ Дархан, Эрдэнэт хотуудад шинэ салбараа нээлээ Нэмэлт мэдээлэл   Нийтлэгдсэн 02 September 2024  

“БСБ Финанс” ББСБ нь харилцагч нартаа үйлчилгээгээ илүү ойртуулан Дархан, Эрдэнэт хотын БСБ дэлгүүрийн байранд шинэ салбаруудаа нээлээ. Ингэснээр иргэд харилцагч та бүхэн БСБ дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнээс гадна автомашины зээл, автомашин болон орон сууц барьцаалсан зээлийг түргэн шуурхай авах боломжтой боллоо.

Мөн “БСБ Финанс” ББСБ нь харилцагч нартаа үзүүлэх үйлчилгээгээ улам төгөлдөржүүлж гар утасны аппликэйшнээр дамжуулан цахимаар зээл олгож байгаа тул та гар утсандаа BSBFinance аппликэйшнийг суулгаж зээлийн эрхээ тооцуулснаар хүссэн бараагаа худалдан авах боломжтой.

Бид харилцагч нартаа илүү ойртож үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхийн хэрээр шинэ ажлын байрыг тасралтгүй нэмэгдүүлсээр байна.

Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, салбар нэгжийн талаарх мэдээлэл авах, цахим зээлийн хүсэлт гаргах бол энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

 

402024 оны 9 сарын 10
Ид шидийн орон-Хэнтий төсөлд дэмжлэг үзүүллээ

БСБ Сервис ХХК нь "Итгэл төгс нөмөр сан" ТББ-ын хэрэгжүүлж буй Ид шидийн орон-Хэнтий төслийг дэмжиж, гал зуухны өрөөгөө тохижуулахад нь зориулж BSB брэндийн цахилгаан бараанууд хандивлалаа. Ид шидийн орон-Хэнтий төсөл нь Хэнтий аймгийн Чингис хотын 3-р багийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа ба 7000метр квадрат хашаалсан талбайд 13 өрөө танхим бүхий 780 метр квадрат байранд хүүхэд хөгжил, хамгааллын төвийг ажиллуулж байна. Ид шидийн орон-Хэнтий төвөөр 2024 оны 8 дугаар сарын байдлаар давхардсан тоогоор 1300 хүүхэд үйлчлүүлжээ.  "Итгэл төгс нөмөр сан" ТББ-ын хамт олны сайн үйлс үргэлж бүтэмжтэй, дэлгэрч байх болтугай. 

262024 оны 10 сарын 28
“БСБ Өмнөговь Суперстор” шинэ дэлгүүр нээлтээ хийлээ

Монголын хамгийн анхны электрон барааны төрөлжсөн дэлгүүрийг нээж байсан БСБ Групп компани нь 33 жилийн турш дэлхийд нэр хүндтэй 80 гаруй брэндийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэлэг дизайнтай электрон бараа, компьютер, гар утас, гэрийн тавилга болон оффис мебелийг хэрэглэгчдэдээ санал болгон худалдаалж байна. БСБ Групп компани нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Даланзадгад хотуудад 20 салбар дэлгүүртэй бөгөөд жилээс жилд хэрэглэгчдэдээ улам ойртон, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлсээр байгаа юм. Тухайлбал, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний билэгт сайн өдөр Өмнөговь аймгийн төвд өөрийн байранд 1000м2 үйлчилгээний талбай бүхий электрон бараа болон гэрийн мебелийн “БСБ Суперстор” шинэ дэлгүүрээ нээлээ. Ингэснээр Даланзадгад хотын оршин суугчид Говь Ресиденс хотхоны худалдааны төвд байрлах БСБ дэлгүүрээр зочилж Улаанбаатар хотод худалдаалагддаг бүх төрлийн цахилгаан бараа болон тавилгаас сонголтоо хийж хүргүүлэн авах боломжтой боллоо. Өмнөговь аймгийн эрхэм иргэд та бүхнийг БСБ Суперстор дэлгүүрт тавтай морилохыг урьж байна. Харилцах утас: 7509-4004

232024 оны 10 сарын 28
“БСБ Финанс” ББСБ Дархан, Эрдэнэт хотуудад шинэ салбараа нээлээ

“БСБ Финанс” ББСБ Дархан, Эрдэнэт хотуудад шинэ салбараа нээлээ Нэмэлт мэдээлэл   Нийтлэгдсэн 02 September 2024   “БСБ Финанс” ББСБ нь харилцагч нартаа үйлчилгээгээ илүү ойртуулан Дархан, Эрдэнэт хотын БСБ дэлгүүрийн байранд шинэ салбаруудаа нээлээ. Ингэснээр иргэд харилцагч та бүхэн БСБ дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнээс гадна автомашины зээл, автомашин болон орон сууц барьцаалсан зээлийг түргэн шуурхай авах боломжтой боллоо. Мөн “БСБ Финанс” ББСБ нь харилцагч нартаа үзүүлэх үйлчилгээгээ улам төгөлдөржүүлж гар утасны аппликэйшнээр дамжуулан цахимаар зээл олгож байгаа тул та гар утсандаа BSBFinance аппликэйшнийг суулгаж зээлийн эрхээ тооцуулснаар хүссэн бараагаа худалдан авах боломжтой. Бид харилцагч нартаа илүү ойртож үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхийн хэрээр шинэ ажлын байрыг тасралтгүй нэмэгдүүлсээр байна. Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, салбар нэгжийн талаарх мэдээлэл авах, цахим зээлийн хүсэлт гаргах бол энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.   

402024 оны 9 сарын 10
БСБ групп компанийн 7 дахь Мэргэшсэн худалдааны зөвлөх тодорлоо

Мэргэшсэн худалдааны зөвлөх болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач? Сэтгэгдэл маш өндөр байна. Зөвхөн БСБ компанид мэргэшсэн худалдааны зөвлөхийн зэрэг олгодог. Үүний дараа мастер худалдааны зөвлөх болно. Миний хувьд ажил хийнэ гэдэг нь нэр хүнд карьераас гадна ар гэртээ хувь нэмрээ оруулж, амьдралаа дээшлүүлэх зорилготой байдаг гэж боддог. БСБ компанийн хувьд ажилтнууддаа үнэхээр өгөөжтэй байж үргэлж дэмжиж, тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Тиймээс нэг зүйлдээ тууштай байгаарай. Энэ боломж хүн бүрд ижил тэгш нээлттэй шүү гэж хэлмээр байна. Яагаад анх БСБ компанийг сонгосон бэ? 5 жилийн өмнө ажлын зарын сайт үзэж байгаад анх БСБ компанийн нярвын ажлын байранд анкет өгөөд үзье гэж бодсон. Тэгсэн манай оюутан ангийн залуу БСБ компанид ажилладаг байж таараад “Чи БСБ-д тэнцэхгүй ээ, БСБ их өндөр шалгууртай. Чи худалдааны зөвлөх болж чадвал их юм” гэж хэлж байсан. Үнэхээр шалгуур өндөр байсан. Тухайн үед намайг туршиж ажиллуулсан менежерүүд бүгд муу тодорхойлолт бичиж ихэнх нь авахгүй гэсэн. Харин хүний нөөц Буянхишиг гэдэг залуу надтай уулзаад “Би чамаас нэг юм олж хараад байна. Чи ажиллаж чадах юм шиг байна. Тиймээс би чамайг нэг хүнд санал болгоё. Хэрэв тэр хүн авахгүй гэвэл надад ямар ч арга байхгүй шүү” гэж хэлсэн. Ингээд би Мегамолл дэлгүүрийн гад тогооны тавилга хариуцсан ахлах худалдааны зөвлөх Буянжаргал гэдэг хүний дор дадлагажигч худалдааны зөвлөхөөр ажиллаж эхлээд маш хурдан хугацаанд жинхлэгдсэн дээ.   Хамгийн анх худалдааны зөвлөхөөр ажиллахад ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Гал тогооны тавилга зарах аягүй хэцүү юм байна. Төлөвлөгөөгөө яаж хийнээ л гэж бодогдож байсан. Өмнө нь би үүрэн холбооны компанид теллер хийж байсан. Тухайн үедээ адилхан л хүнтэй харилцдаг ажил учраас болчихно гэж бодож байсан. Гэвч зааланд суугаад теллер хийх, дэлгүүрт ажиллаад хүнтэй харилцах шал өөр байсан. Таны бодлоор худалдааны зөвлөх гэдэг ажлын байр ямар онцлогтой юм бэ? Худалдааны зөвлөхийг зарим хүмүүс зүгээр л “худалдагч” гэж хараад байдаг. Миний хувьд асар их мэдрэмж шаардсан 21-р зууны хамгийн их эрэлт хэрэгцээтэй чухал ажлын байр гэж боддог. Яагаад гэвэл тухайн байгууллагын бараа үйлчилгээг хэрэглэгчдэд борлуулах хамгийн чухал ажилтан бол худалдааны зөвлөх байдаг. Үүнээс гадна нэг үйлчлүүлэгчийн гэрийг бүтнээр нь өнгө үзэмжтэй, зохимжтой тохижуулахад мэдрэмж маш чухал байдаг. Энэ мэдрэмжээ хөгжүүлэхийн тулд миний хувьд хариуцсан заалаа байнга цэгцтэй, тохижилттой, зохицолтой байлгахыг хичээдэг. Ядаж л 1 сувинерийг зөв зохицолтой байрлуулахыг хичээж байдаг. Тавилга сонирхож байгаа хүмүүс ихэнхдээ дотроо нэг тохижилт төсөөлчихсөн байдаг. Тиймээс тухайн төсөөлөлд тохирсон тавилга санал болгох шаардлагатай. Зарим тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн сонгосон тавилга өөрийнх төсөөлөлтэй зохицохгүй байх тохиолдлууд гардаг. Ийм үед тухайн үйлчлүүлэгчдээ маш сайн тайлбарлаж ойлгуулсны эцэст миний зөвлөсөн тавилгыг сонгоод үйлчлүүлэгч маань төсөөлөлдөө хүрсэн тохижилтоо хийгээд сэтгэл ханамжтай байсан тохиолдлууд нэлээдгүй бий. Таны хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд тасралтгүй төлөвлөгөөгөө биелүүлсэн байна. Сарын төлөвлөгөөгөө биелүүлэх хэр хэцүү байдаг вэ? Хэцүү биш ээ. Зүгээр жоохон л хичээхэд болчихдог. Үйлчлүүлэгчтэйгээ нарийн ойлголцож харилцаад жоохон л зүтгэл гаргахад төлөвлөгөө аяндаа биелчихдэг. Ер нь худалдааны зөвлөхийн ажил их гоё, манай хамт олны уур амьсгал ч гоё учраас өдөр бүр ажилдаа аз жаргалтай ирдэг дэ Та өөрийнхөө хувь хүний онцлог, давуу талаа юу гэж хардаг вэ? Би эдийн засаг, математик загварчлал мэргэжлээр бакалавр, статистикийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан. Борлуулалтаа тооцож, төлөвлөгөөгөө биелүүлэхэд сурсан мэргэжил минь давуу тал болдог. Мөн тууштай зарчимч байж цаг баримтлахыг хичээдэг. Хүн аливаа нэг байгууллагад ажиллаж л байгаа бол тухайн компанийнхаа дүрэм журмыг ягштал баримталж өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлээд ажиллах ёстой гэж боддог.Үүнээс гадна манай аав ээж хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг учраас дохионы хэлийг багаасаа сурсан. Энэ маань надад бас нэг давуу тал болдог. Манайхаар үйлчлүүлэхээр ирсэн дохионы хэлтэй хүмүүстэй ойлголцоод бараагаа тайлбарлаад харилцаж чаддаг. Гэрийн мебелийн тавилгын борлуулалт ямар онцлогтой байдаг вэ? Маш их ярьж тайлбарлаж, ойлгуулах шаардлагатай байдаг. Бараг интерьер дизайнерын түвшинд мэдлэгтэй, өнгөний зохицол барааны мэдлэг маш сайтай байх хэрэгтэй. Магадгүй худалдааны зөвлөхөөр ажиллах арга барлаа олоогүй байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд нэг үйлчлүүлэгчид ганцхан удаа л бүрэн дүүрэн сэтгэгдэл төрүүлсэн байхад дараа дараагийн олон үйлчлүүлэгчийг дагуулаад ирдэг юм шүү. Миний үйлчлүүлэгч нар 4, 5 жилийн дараа ч байсан “Батням хаана байна” гээд асуугаад ороод ирдэг. Эсвэл найз нөхөд, ах дүү нараа явуулна. Тиймээс үйлчлүүлэгчийг “Энэ хүн нэг л удаа худалдан авалт хийнэ” гэж харахгүй байх хэрэгтэй. БСБ компанид 5 жил ажиллах хугацаандаа хэр их ажилтнууд дадлагажуулж ажилласан бэ? 10 орчим хүн дадлагажуулж ажилласан. Сүүлийн үед ажиллахаар ирж байгаа залуу хүүхдүүд ярианы чадвар дутмаг санагдаад байгаа. Худалдааны зөвлөхийн ажил бол өмнө хэлсэнчлэн маш их ярьж тайлбарлах шаардлагатай байдаг. Тиймээс сүүлийн үед дадлагажихаар ирж байгаа хүүхдүүдийн ярианы баялаг тал дээр илүү анхаарч байгаа. Түүнээс аливаа зүйлийг ойлгож суралцахдаа сайн байдаг. Өдөрт хэчнээн хүнд үйлчилгээ үзүүлдэг вэ? Зарим тохиолдолд сэтгэл санаа тогтворгүй үе байдаг шүү дээ. Энэ үед яаж ажилдаа төвлөрч сэтгэл санаагаа бэлтгэдэг вэ? Мебелийн тавилгын хувьд электрон барааг бодвол харьцангуй тайван байдаг. Миний хувьд өдөрт дунджаар 20 орчим үйлчлүүлэгчтэй харилцдаг. Гэхдээ мэдээж хүн л юм чинь зарим үед сэтгэл санаа тавгүй үе байдаг. Яг тийм үедээ дэлгүүрээ нээхээс өмнө хөгжим сонсож байгаад заалаа цэвэрлэчихээр сэтгэл онгойгоод сайхан болчихдог. Манай БСБ компанийн хувьд ажилтнуудаа тав тухтай стрессгүй ажиллах нөхцөлийг бүрэн бүрдүүлж өгдөг. Бас би энэ жил их азтай байгаа. Би өмнө нь Польш болон Турк улсаар аялах брэндийн уралдаануудад 2-р байранд орсон. Тухайн үедээ “Би ер нь азгүй хүн юм байна даа” гэж бодсон. Харин энэ жил Wojсik брэндийн уралдааны ялагч болж Польш улсаар аялаад ирсэн. Одоо бодоход 2-р байранд орж байсан үеүд минь маш их туршлага болсон байна. Брэндийн уралдааны ялагч болоод Польш улсад аялсан тухайгаа товчхон дурдаач? Аялал нь сайхан байсан уу? Үнэхээр гоё байсан. Тухайн брэндийг үйлдвэрлэдэг компанийн хүмүүс биднийг хүлээж авсан. Үйлдвэрүүдтэй танилцаж, миний борлуулдаг тавилгууд хэрхэн үйлдвэрлэгддэг процессыг харсан. Энэ нь барааны мэдлэгт маань маш их тус болсон. Үүнээс гадна зарим үйлчлүүлэгч нар “Танайх бараагаа яг Польш улсаас оруулж ирдэг юм уу? Бүгд л Хятадаас ирж байгаа” гэдэг. Яг ийм үед Польш улсаар аялсан зургуудаа үзүүлээд үйлдвэрийн процесс зэргээ танилцуулаад бодит мэдээлэл хүргэхээр үйлчлүүлэгч илүү их сэтгэл ханамжтай, итгэлтэй үйлчлүүлдэг.   Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Баярлалаа

642024 оны 8 сарын 7
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд

БСБ Групп компани Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажилтнуудынхаа 894 хүүхдэд бэлэг гардууллаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд БГД-ийн 3 дугаар хорооны зорилтот бүлгийн 85 хүүхдэд бэлэг гардуулж, нэгэн үдшийг бяцхан хүүхдүүдтэй хамтдаа хөгжилтэй дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Энэ жилийн тухайд компанийн ажилтнуудын хүүхдүүдэд зөвхөн бэлэг гардуулахаас гадна гэр бүлээрээ баярын өдрийг эрүүл агаарт мартагдашгүй дурсамжтай өнгөрүүлэх боломжийг олгох зорилгоор Улаанбаатар хотоос 34 км зайд байрлах Горхи тэрэлж байгалийн цогцолбор газарт Байгальд Чангаар Гэрэлт уриа дор зохион байгуулагдсан LOUD FESTIVAL 2024 арга хэмжээг дэмжин хамтран ажилласан юм. Хүүхэд бүхэн элэг бүтэн хайр дүүрэн гэр бүлд аз жаргалтайгаар өсөж, баяр цэнгэл, инээд хөөрөөр бялхаж байх болтугай. 

812024 оны 6 сарын 11

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.