"Би Ар Би" ХХКнь2008 оноос хойш медиа сурталчилгааны салбарт бизнесийн таатай орчинг төлөвшүүлэх, хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, байгууллагуудад сурталчилгааны хамгийн сүүлийн үеийн шийдлийг санал болгож, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд бодитой нөлөө үзүүлэх, сурталчилгааны салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү хийж, үр ашгийг нь дээшлүүлэх, маркетингийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилт тавин ажилласаар ирсэн. Өнөөдрийн байдлаар манай олон нийтийн медиа сурталчилгааны үйлчилгээ Улаанбаатар хотын 6 дүүргийн, 40 гаруй байршилд, нийт 70 орчим дэлгэц байршдаг бөгөөд салбартаа хэдий нь байр сууриа олсон туршлагатай баг хамт олонюм.
Бид 2012 оноос эхлэнхамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан олон нийтийн арга хэмжээнд зориулагдсан хамгийн нимгэн лед дэлгэцийг түрээсэлж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар манай байгууллага гадна зориулалтын 100м2, дотор зориулалтын 120м2 хамгийн өндөр нягтаршил бүхий лед дэлгэц, бусад тоног төхөөрөмжтэйгээр хүлээн авалт, хурал чуулган, шоу тоглолт зэрэг бүхий л арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.
Манай хамт олон лед болон медиа дэлгэцийн бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэх зорилгыг баримтлан ажилладаг бөгөөд дотор медиа сурталчилгааны дэлгэцийг аж ахуй нэгж байгууллагуудад тогтмол бэлтгэн нийлүүлсэээр ирсэн. Бидний ЛЕД дэлгэц худалдаа, ЛЕД дэлгэц түрээсийн үйлчилгээний ажлын туршлага, мөн компанийн дотоод зохион байгуулалтыг Олон улсад хүлээн зөвшөөрч Самсунг компани Монгол дахь албан ёсны ЛЕД дэлгэцийн дистрибьютер компаниар 2016 оны 01-р сард манай компанийг сонгон шалгаруулсан юм.
Бид шинэлэг үйлчилгээ, дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлсээр байх бөгөөд ирэх жилүүдэд илүү өргөн цар хүрээнд, илүү дэвшилттэй ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.
Өнгөлөг ирээдүйг Өнөөдрөөс
1. Хэвлэл мэдээлэл, Медиа, Дизайн
2.
3.
2008
30