Азийн хөгжлийн банк нь хөгжлийн олон
талт байгууллага мөн бөгөөд 67 гишүүн улстай үүний 48 нь Азийн орнууд, 19 нь дэлхийн бусад
орнуудаас бүрддэг юм. АХБ нь бодлогын
хэлэлцүүлэг, зээл, хөрөнгө оруулалтын
капитал, баталгаа гаргах,
буцалтгүй тусламж болон техник туслалцаа зэрэг үндсэн санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулан өөрийн хөгжиж
буй гишүүн орнуудын хөгжилд дэмжин тусласаар иржээ.
Монгол улс АХБ-д 1991 онд элсэн орсноос хойш 839.67 сая долларын 46 зээлийн төсөл хүлээн авчээ. 2007 онд Монгол улс АХС-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилт авах эрхтэй болсноор нийт 172.2 сая долларын 12 төслийг тус сангаас санхүүжүүлээд байна. Өнөөдрийн байдлаар 182.6 сая долларын зээлийн 8 төсөл, АХС-ийн 172.2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн 12 төсөл тус тус хэрэгжиж байна. Үүний зэрэгцээ 20.4 сая долларын санхүүжилттэй ТТ-ны 22 төслүүд, Ядуурлыг бууруулах Японы сангаас хэрэгжиж буй 12 төслийн нийт өртөг 26.3 сая доллар болж байгаа юм.
1.
2.
3.
1991