Д.Энхтүвшин шарк ZOCHIL-д хөрөнгө оруулахаар боллооШарк Танк нэвтрүүлгийн үеэр Д.Энхтүвшин шарк zochil-н 20%-г , 300 сая төгрөгөөр үнэлж хөрөнгө оруулалт хийх саналыг бусад шаркаас өрсөж хамгийн түрүүнд тавьж байсан билээ. Нэвтрүүлгээр бид Ч.Анар шаркыг сонгож хамтарч ажиллахаар болсон.
Шарк нэвтрүүлгийн дараа Д.Энхтүвшин шарк хөрөнгө оруулах хүсэлтээ ахин илэрхийлж, санал тавьсан бөгөөд бид хэлэлцэж хөрөнгө оруулалт авахаар боллоо. Ийнхүү шаркууд маань санхүүгийн хувьд биднийг дэмжихээс гадна дараагийн шатанд гаргах тал дээр хамтдаа ажиллах болсонд баяртай байна.
Д.Энхтүвшин шарк business.mn сайтад өгсөн ярилцлагандаа “Шарк танк Монгол” нэвтрүүлгийн үеэр доорх гурван зүйлийг голчлон анхаарч хөрөнгө оруулалт хийдэг тухайгаа хэлсэн:
Өсөлт хийх боломж — Санхүүгээс гадна бусад зүйлд хувь нэмэр оруулснаар бүтээгдэхүүн, үйлчилгээ нь сайжирч улмаар борлуулалт болон зах зээл нь мэдэгдэхүйц нэмэгдэх боломжтой эсэх
Хамтран ажиллах боломж — Бизнесийг удирдаж авч явах хүмүүсийн ажилдаа дуртай мэргэшсэн байдал, бусад хувьцаа эзэмшигчидтэйгээ ойлголцон, хамтран ажиллах боломжтой эсэх
Эерэг өөрчлөлт бий болгох — Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах боломжтой төслүүдийг илүү дэмжсэн байна.
Бидний алсын хараа, ЖДҮ-ийн бизнесийг дэмжиж, онлайн худалдааны салбарыг дижиталчлах, эерэг өөрчлөлтийг бий болгох үйлсэд маань итгэж хөрөнгө оруулалт хийн, хамтарч ажиллахаар болсон шаркууддаа чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье.
7852022 оны 1 сарын 13
ZOCHIL онлайн худалдааны платформ АНД Глобалын Ч.Анар шаркаас 400 саяын хөрөнгө оруулалт авлаа.Анд Глобал компанийн тухай
АНД Глобал компани нь 2016 онд байгуулагдаж дотоодын хэрэглэгчдэд зориулж хиймэл оюун ухаанд суурилсан бичил зээлийн үйлчилгээ болох “Lend mn”-ийг голлон үйл ажиллагаагаа явуулж, 2021 оны 6-р сарын байдлаар нийт хэрэглэгчдийн тоо Монголын хүн амын дөрөвний нэгтэй тэнцэхүйц буюу ойролцоогоор 930 мянгад хүрээд байгаа билээ.
Мөн тус компанийн “Super Up” аппликэйшн нь дотоодын 23 бизнесийн байгууллагаас үйлчилгээ авах дижитал экосистемийг бий болгож нийтийн үйлчилгээ, хүргэлтийн үйлчилгээ, хоол хүргэлт, аялал захиалга зэрэг төрөл бүрийн салбарын үйлчилгээг санал болгодог. Тус компани нь Монголд төдийгүй Филиппин, Япон, Сингапур улсад үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн хэмжээний компани юм.
Зочил онлайн худалдааны платформ гэж юу вэ?
Зочил Технологи ХХК нь хүн бүрт өөрийн гэсэн онлайн дэлгүүртэй болох боломжийг технологиор дамжуулан шийддэг стартап компани юм. Та Зочил платформын тусламжтайгаар өөрийн гэсэн онлайн худалдааны вебсайт загварыг сонгож,хүргэлт, төлбөр тооцоо, захиалга автоматижсан цахим худалдааны дэлгүүрээ нээж нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломжтой. Манай бизнес модель нь Зочил платформыг хэрэглэж, сар бүр хураамж төлж явах нөхцөлтэй ажилладаг.
Бид нийгэмд юуг түгээсэн бэ?
Бид 2 жилийн хугацаанд маш шаргуу ажилласнаар Монголын 10,000 худалдаа эрхлэгчдэд технологийн мэдлэг олгож чадсан.
Хэрэглэгчид
ЖДҮ, худалдаа эрхлэгчид, голлох ба өөрийн бизнесийг онлайн болгох, эсвэл шинээр онлайн худалдаа эрхлэх, бизнесээ цахимжуулах, худалдааны дэд бүтэц бий болгох зорилготой хэн бүхэн ашиглах боломжтой юм.
Үйл ажиллагааны цар хүрээ
Зочил худалдааны платформын тусламжтайгаар 1000 гаруй үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа автоматжуулж, бүтээмжээ дээшлүүлснээр үнэт цагаа хэмнэх боломжтой болсон. Мөн бид хүргэлт, төлбөр тооцоо, fintech-ийн салбарын үйл ажиллагааг дэмжих, хамтран эко систем бий болгох, дараагийн шилжилтийг хийхээр ажиллаж байна. Энэхүү худалдааны салбарын шилжилт нь нас, хүйс, мэргэжил, боловсрол харгалзахгүй бөгөөд хүн бүхэн өөрийн онлайн худалдааны бизнесээ эхлүүлэх, дэлхийн брэндийг бүтээх боломжтой платформыг бид бүтээсэн.
Шарк Танк нэвтрүүлгийн 3-р улирлын дугаарт оролцон 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан нь
2 жилийн өмнө 2019 оны 10 сард анх компаниа үүсгэн байгуулж, 2020 оны 2 сард онлайн худалдаа эрхлэгч нарт зориулсан анхны бүтээгдэхүүн болох Version 1-ээ гаргаж байсан 4 залуу өнөөдөр Монголын Шарк Танк хөрөнгө оруулалтын нэвтрүүлгээс 400 сая төгрөгний хөрөнгө оруулалт авч чадлаа.
6 сарын өмнө Зочил нь 1 тэрбум төгрөгийн үнэлгээгээ зарлаж байсан ба өнөөдөр 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болсноо баталгаажуулан зарлаж байна.
Талархал
Zochil Худалдаа эрхлэгчдийн тулгамддаг асуудлыг ар араас нь шийдэж, хүн бүрийг нэмэлт орлогын эх үүсвэртэй болгохыг зорьдог билээ.
Бидэнд итгэж хөрөнгө оруулсан Ч.Анар шарк болон энэхүү нэвтрүүлгийг зохион байгуулсан Mongol HD TV-ийн хамт олондоо талархсанаа илэрхийлье. Мөн бидний амжилт бол хамтран ажилладаг төлбөрийн системүүд, хүргэлтийн компаниуд, 1000 гаруй харилцагч, бизнес эрхлэгч нарын маань хамтын ажиллагааны үр дүн билээ. Хамтдаа онлайн худалдааг хөгжүүлцгээе.
ОНЛАЙН ДЭЛГҮҮРЭЭ ОДОО НЭЭ
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/zochilplatform
Утас: 7777–8787
Вебсайт: https://zochil.mn/
Аппликейшн татах холбоосууд:
Android: https://bit.ly/3rNRqFu
IOS: https://apple.co/2R5zysV
1,1542022 оны 1 сарын 13
ZOCHIL Monja accelerator хөтөлбөрийн шилджэг 4 стартапын нэгээр шалгарлаа#Monja хөтөлбөрт #zochil платформ top 3 startup-н нэгээр шалгарлаа. Нийтдээ 138 гарааны бизнесээс манай платформ сонгогдлоо. Энэ хэцүү цаг үед бидний үйл ажиллагааг дэмжиж тэтгэлэг, санхүүжилт олгож байгаа-JICA олон улсын байгууллага-Mobicom корпораци
Нийт харилцагч, хамтрагчиддаа баярлалаа. Энэхүү хөтөлбөрийн ард байгаа бүх хүмүүсд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Монголд төдийгүй дэлхийд хэрэглэгдэх санаа гэдэг дээр MonJa accelrator-ийн шүүгчид санал нэгтэй байлаа.
Бид цаашдаа Монгол шиг орнуудын худалдааны дэд бүтцийн асуудлыг шийдэх тал дээр MonJa тай хамтрах боллоо
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://ikon.mn/n/24sk
3922022 оны 1 сарын 13
“ZOCHIL VERSION 2"-оо танилцуулж байнаЗочил гэж юу вэ?
Зочил нь хүн бүрийг онлайн худалдааны бизнестэй болгох, нэмэлт орлогын эх үүсвэртэй болгох, үйл ажиллагааг нь автоматжуулах зорилготой Монгол залуучуудын хийж бүтээсэн платформ юм. Манай платформоор Монгол орон даяар та өөрийнхөө бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаалах бүрэн боломжтой төдийгүй COVID-19 цар тахлын үед ашиг орлогоо алдахгүй нэмэлт борлуулалтын сувагтай болж ч чадах билээ.
Zochil Version 2 дараах давуу талуудтай:
1. Онлайн худалдааны бусад технологиудтай бүрэн холбогдох чадвартай дэд бүтцийг хөгжүүлсэн.
Бид ямар ч төлбөрийн хэрэгсэл, хүргэлтийн систем, маркетинг борлуулалтын системтэй шууд холбогдох боломжтой болсон.
2. Зочилын нэмэлт боломжууд
- Онлайн маркетингийн багажууд нэмэгдсэн
- Фэйсбүүк пэйж хуудсаа вэбсайт болгох боломжтой болсон
- Санхүүгийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн
3. Зочил ашиглахад илүү амар болсон.
Зочил онлайн худалдаа удирдлагын гар утасны аппликейшн, dashboard болон харилцагчдын вэбсайтын загварууд шинэчлэгдсэн.
Version 2 нь гадагшаа гарах харилцаа холбооны гүүрээ тавих эхний алхам бөгөөд fintech, маркетинг, борлуулалт, хүргэлтийн компаниуд Зочилтой холбогдож чадна. Бид маш олон IT компаниудыг дэмжиж ажиллах, бие биенийхээ бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдад хүргэх боломжийг нээсэн. Тэгэхээр бизнесийн байгууллагууд манай платформоор онлайн худалдаа эрхлэгчид рүү бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх боломжтой. Ийнхүү худалдааны салбарын дэд бүтцийг бий болгосон нь хоёр дох томоохон алхам болоод байна.
Мөн бид уриа үгээ илүү том цар хүрээтэйгээр E-commerce for everyone болгож шинэчилсэн. Ингэснээрээ бид хүн бүрт онлайн худалдааны бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Та хөдөө амьдардаг ч байсан бай, оюутан ч бай, гэртээ хүүхдээ хардаг ч бай, давхар ажил эрхэлдэг, шинээр бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол Зочилоор дамжуулж өөрийн гарааны бизнесээ эхлүүлэх боломжтой боллоо.
ОНЛАЙН ДЭЛГҮҮРЭЭ ОДОО НЭЭ: 7777-8787
www.zochil.mn
4562022 оны 1 сарын 13
Zochil 1000 онлайн дэлгүүрийг автоматжууллааЗочил онлайн худалдааны платформыг дараах салбаруудын онлайн худалдаа эрхлэгч нар ашигладаг:
Гоо сайхан
Хувцас
Хоол хүргэлт
Хүнс
Эрүүл мэнд
Спорт
Цахилгаан бараа
Гэр ахуй
Бичиг соёлын бараа
Авто бараа
Үнэт эдлэл
Контент
Барилгын материал
Амьтны бүтээгдэхүүн
Саяхан бид бүхэн 1000 дах харилцагчтай болсон ба энэхүү компани бол www.heyshop.mn вэбсайттай “Hey zahialga” дэлгүүр байлаа.
Энэ 1000 гаруй хэрэглэгчид яагаад Зочилыг сонгосон бэ?
Таны үнэт цагийг хэмнэнэ. Учир нь цаг бол алт.
Та вэб сайтаа хийлгүүлэх гэж 30 өдөр хүлээхийн оронд Зочил платформоор таны вэб сайт 03 секундын дотор л нээгдчихнэ. Үлдсэн өдрүүддээ бол шууд л борлуулалтаа хийгээд үйл ажиллагаагаа эхлүүлчих ба 30 өдрийн дараа гэхэд л та өөрийн гэсэн харилцагчидтай болчихсон ид ажилдаа орчихсон байх болно.
2. Худалдаа эрхлэгчиддээ зориулсан уян хатан үнэ.
20 сая төгрөг төлөөд вэб сайт хийлгэдэг байсан үе нэгэнт ард хоцорсон. Та 20 саяар вэб сайт хийлгэнэ мөн дээрээс нь тогмтол хөгжүүлэлт хийнэ гээд л таны онлайн худалдааны вэб сайт хийлгэх дээрээс нь хөгжүүлэлтийн зардал л гэхэд 20 сая төгрөг хангалттай давна. Иймээс бид онлайн худалдаа эрхлэгчиддээ зориулж уян хатан үнийг санал болгодог. Учир нь бид үнэ цэн бүтээхийн төлөө ажилладаг.
3. Бүх гар ажиллагааг автоматжуулсан
Хуучин бүх захиалгаа facebook page-ээсээ авч, чатандаа нэг нэгээр нь хариулахад маш их хугацааг зарцуулснаар маркетинг, брэндинг, бизнес хөгжүүлэлтэндээ төдийлөн анхаарч чаддаггүй байсан билээ. Манай платформыг ашигласнаар та бүх захиалга, хүргэлт, төлбөр тооцоогоо автоматжуулж, чухал зүйлстээ үнэт цагаа зарцуулах боломжтой.
Нэг компани вэб сайттай болоход 10 сая төгрөгний зардал гаргах байсан бол 10 тэрбум төгрөгний технологийг Зочил хийсэн.
Мөн дэлгүүрүүдийг орлогын нэмэлт эх үүсвэртэй болгож чадсан. Үүний хажуугаар хүргэлтийн бизнес, төлбөрийн компаниуд манай платформын тусламжтай илүү олон хүнд хүрч ажилласан. Нийтээр нь харвал Монголын хэрэглэгч нар төлбөр тооцооны системийг ашиглаж сурч байна. Мөн хүргэтийн үйлчилгээг ойлгож эхэлж байна. Хамгийн чухал нь давхар гэрээсээ, ажлынхаа хажуугаар бизнес хийх боломжтой гэдгийг ойлгосон явдал байлаа. Тэгэхээр нийт 1000 харилцагч нартаа биднийг сонгосонд нь талархлаа илэрхийлье. Хамтдаа дэлхийн орнууд руу бүтээгдэхүүнээ экспортолж, дэлхийн Монгол брэндийг бий болгоцгооё.
8382022 оны 1 сарын 13