Уулын ажил явагдаж буй хэсэгт мөргөцөг нурах, гулсах, хөрсний овоолго суулт, гулсалт өгөх зэрэгт ажиглалт хийж өөрчлөлт орсон тохиолдолд ажилчдад анхааруулж, аюулгүй ажиллагааны горимд хяналт тавьж ажиллах. Хөмсөг, далан болон тэмдэг тэмдэглэгээг байрлуулах, шаардлагатай тохиолдолд ажиллагааг зогсоож, аюулгүй болсны дараа ажиллагааг үргэлжлүүлэн явуулах. Хөрс хуулалт, төмрийн хүдэр олборлолтын техник болон тээврийн автосамосвалуудын ажлын бүтээлийг, түлш зарцуулалтай тулган тэмдэглэх, шаардлагатай тохиолдолд зураг авалт хийх.