Манай компани анх 1936 онд нийслэл Улаанбаатар хотын харьяа “Талх, нарийн боовны үйлдвэр” гэж байгуулагдаад, 1958 онд “Чихэр боовны үйлдвэр” болж өргөжин өнөөдөр 81 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын хүнсний ууган үйлдвэр юм. Бид нарийн боов, жигнэмэг, талх, чихэр зэрэг нийт 130 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийслэл Улаанбаатар хотын нарийн боовны зах зээлийн 70 орчим хувийг ханган ажиллаж байна.
Манай бүх бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлагуудыг бүрэн хангасныг гэрчлэх стандартын тохирлын тэмдэгтэй бөгөөд ихэнх нь патентлагдсан. Үйлдвэрлэж буй бүх бүтээгдэхүүнээ түүхий эд материал, хагас ба бэлэн бүтээгдэхүүн гэсэн шат дамжлага бүрт нь технологийн болон лабораторийн иж бүрэн хяналтанд хамруулдаг. Түүнчлэн 2013 оноос өөрийн Өгөөж брэндээс гадна зах зээлд шинээр Тансагт, Шидэт брэндийг нэвтрүүлээд байна.
“Өгөөж-Чихэр боов” ХХК нь олон улсын болон дотоодын үзэсгэлэн худалдаануудад амжилттай оролцож, олон шагнал авч байсан ба заримаас нь дурдвал:
Техник, технологи:Бид сүүлийн 15 жил техник, технологио шинэчлэх бодлого баримтлан ажилласнаар дэлхийн нарийн боовны салбарт нэр хүнд бүхий Германы MIWE, Diosna, Щвейцарын Rondo Doge, Голландын Tromp, Италийн Mimak, Чехийн Topos, Японы Masdac гэх мэт фирмүүдийн нарийн боовны иж бүрэн автомат шугам, жигнэгч пийшин, зуурагч машинуудыг суурилуулан ашиглаж, бүтээгдэхүүний чанар, стандарт, эрүүл ахуйн шаардагыг бүрэн ханган ажиллаж байна.
Хүн хүч:“Өгөөж-Чихэр боов” компани нь одоо 400 гаруй ажиллагсадтай, тэдгээрээс үйлдвэрлэлийн ажилчид нь нарийн боовны мэргэжлийн, мэргэшсэн ажилчид юм.
Бизнесийн харилцаа холбоо:
Менежментийн туршлага:Компанийн удирдлага нь 1997 оноос эхлэн тус компанийг удирдаж байгаа бөгөөд үйл ажиллагааг нь зах зээлийн нөхцөл рүү амжилттай шилжүүлж чадсан, шинийг эрэлхийлсэн, хангалттай дадлага туршлагатай.
Санхүүгийн боломж:Компани санхүүгийн хувьд бүрэн бие даасан бөгөөд банк, санхүүгийн байгууллагаас ямар нэг зээл байхгүй, ханган нийлүүлэгчид болон харилцагчдад ямар нэг өр төлбөргүй ажиллаж байна. Мөн техник, технологийн шинэчлэлтийг 100% өөрийн хөрөнгөөр хийсэн юм. Компани хотын төвд 24 мянган м.кв талбай бүхий газартаа үйл ажиллагаагаа явуулж байна.
Өгөөж-Өдөр бүр үнэхээр амттай
1. Үйлдвэрлэл
2.
3.
1936
500