Бүх төрлийн тээвэрлэлтийг дэс дараалалтайгаар түргэн шуурхай зохион байгуулах, үнийн санал өгөх, хүлээлгэн өгөх, зарим тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг хийх. Үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж бүх мэдээллийг удирдлага болон гаалийн албадад танилцуулж мэдээллээр хангах. Компанийн нийт ажилтнуудыг тээвэртэй холбоотой шинэ мэдээ мэдээлэл, журам, зөвлөмжүүдээр хангах. Бизнесийн шинэ түншүүд олох, бизнесээ өргөжүүлэх шинэ боломжуудыг эрж хайх, судлах, төсөл боловсруулах.