Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Цогттрейд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани 1994 онд Улаанбаатар хотод худалдаа, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан.

Тус компани 1995-1996 онуудад Заамар сумын нутагт орших Цагаанчулуутын ордонд өөрийн хүч хөрөнгөөр геологийн нарийвчилсан хайгуулын ажил хийж, 68,3 кг алтны нөөцийг С1+С2 зэрэглэлээр тогтоож улсын ЭБЗөвлөлийн хуралдаанаар батлуулсан. Өөрийн нээсэн алтны шороон орд газрын ТЭЗҮ-г хийж улмаар уг ордыг ашиглалтанд оруулж 1997 оноос 2000 оны хооронд 46,7 кг алт олборлож 326,7 төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.

Манай компани уул уурхайн хэд хэдэн төсөл, төлөвлөгөө дээр ажиллаж улмаар эцсийн бүтээгдэхүүн болох гянт болд, цагаан тугалга, зэсийн баяжмал, катодын зэс, хайлуур жоншийн баяжмалуудыг Лондонгийн металлын үнээр зах зээлд борлуулахад зөвлөхөөр ажиллаж Европ, Ану, БНХАУ-д экпортлосон. Дээрхи баяжмалуудыг экспортлоход олон улсын нэр хүндтэй хөндлөнгийн дээж шинжилгээний “Аlex Stewart Assauver” & “Alfrad H. Knigh” компаниудтай амжилттай хамтран ажиллаж ирсэн.

Манай компани 2002 онд Эрдсам ХХКомпиас Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах 650м2 байшинг худалдан авч өөрийн хүч хөрөнгөөр сэргээн засварлаж 2003 оны 2-р сард ашиглалтад оруулж тохилог, орчин үеийн худалдаа үйлчилгээний дэлгүүрийн нээж улмаар барилгын материалын импортын худалдаа, түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Бид энэ хугацаанд олон улсын үзэсгэлэн яармагт удаа дараа оролцож монголын зах зээл дээр шинэлэг, чанарын баталагаатай бараа бүтээгдэхүүн нийлүүлж хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. ХБНГУ-ийн Schulz компаниас барилгын гадна, дотор будаг, өнгө оруулагч, дэлхийд тэргүүлэгч Голланд улсын Velux дээврийн цонх, БНХАУ-н үйлдвэрүүдтэй олон жилийн түншийн харилцаатай ажиллаж Олон улсын ISO 9001 стандарт чанарыг хангасан барилгын гадна фасадны материал, герман технологоор хийгдсэн ус чийгт тэвсвэртэй ламинат шал, гаражийн алсын удирдлагатай хаалга, Тома хөнгөн цагаан хамгаалтын хаалга, Joy Space гүйдэг хаалга зэргийг импортоор оруулан ирж өөрийн нэрийн дэлгүүртээ борлуулж байна.

Манай компани 2009 оноос тавилгын үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулан ирж төрөл бүрийн гэрийн, албан тасалгааны тавилгыг захиалгаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байгаа билээ.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Хэрэгцээт шийдлийг чанарт нийцүүлэв

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тавилга, модон эдлэл үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1994

  • Ажилтны тоо

    8

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 100 айл, Homeland

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.