Дотоодын жигнэмэг, өрмөнцөрийн үйлдвэрлэлийн салбарт Тэргүүлэгч "Талх Чихэр" ХК-ийн жигнэмэгийн үйлдвэр болох "Томбат" ХХК нь 2006 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөгийн байдлаар 50 гаруй нэр төрлийн жигнэмэг, өрмөнцөр үйлдвэрлэдэг. Янзага, Аз жаргал цуврал, Сарьдаг, Аму зэрэг брэндүүдээрээ олонд танигдсан компани юм.
“Талх Чихэр” ХК-тай хамтран 2015оны 11 сард Олон Улсын Чанарын Удирдлагын Стандарт ISO 9001, 2017 оны 12 сард Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцооны Стандарт ISO22000-ийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Ингэснээр хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, үйлдвэрийн үйл ажиллагаа нь олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр экспортод бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байгаа юм.
Эрхэм зорилго
Орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хүнсний аюулгүй байдлыг хангасан эрүүл чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн монголын болон гадаадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан нийгмийн хариуцлагаа ухамсарласан шилдэг хамт олон болно.
Эрүүл хүнс, Эрүүл Монгол, Эрүүл ирээдүй
1. Үйлдвэрлэл
2.
3.
2006
80