Төмөр замын зураг, төслийн институт ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш, Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн дагуу өөрийн эзэмшлийн хагас вагонуудын логистикийг хариуцан харилцагч байгууллагуудад төмөр замын тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Ингэхдээ мэргэжлийн багийг бүрдүүлэн олон улсын тээвэр зуучийн компаниуд болон дотоод уул уурхайн компаниудтай стратегийн түншлэлийг бий болгох, бэхжүүлэх замаар үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, тогтвортой хөгжихийг эрмэлзэж байна.
Логистик, уул уурхайн салбарт тогтвортой хөгжлийг бий болгох замаар технологийн дэвшлийг ашиглан Монгол улсын нөхцөлд байгаль орчинд хамгийн ээлтэй тээврийн хэрэгсэл болох ачааны хагас вагоны түрээийн үйлчилгээгээр харилцагчийн хэрэглээнд нийцсэн аюулгүй, үйлчилгээ үзүүлэн салбарын тэргүүлэгч компани болох.
Бидний эрхэм зорилго нь улс хоорондын ачаа тээвэрлэлтийг дэмжин, уян хатан нөхцөлөөр галт тэрэгний логистикийн шийдлүүдийг санал болгож харилцагч байгууллагын эрсдэлийг багасгахад оршино.
1. Тээвэр, Агуулах, Нефть
Найдвартай байдал, Харилцагчийн сэтгэл ханамж, Хамтын ажиллагаа, Инноваци, Тогтвортой байдал
2005
12