Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тэгшхан ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Тэгшхан ХХК нь анх 1999 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах 1804А тоот лиценз бүхий Модот уулсын шаврын ордыг түшиглэн улаан тоосгоны үйлдвэрээ байгуулсан. Тус үйлдвэр нь одоогийн Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллын нутаг дэвсгэрт байрлах ба сумын төвөөс хойд зүгт 3км зайд байрладаг.

Үндсэн үйлдвэрлэлийн ажил нь жил бүрийн 5 дугаар сараас эхлэн 10 сарын 15-ныг хүртэлх хугацаанд явагддаг бөгөөд жилд 1,500,000-2,000,000 ширхэг тоосго үйлдвэрлэн, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгуудын хэрэглэгчдийг улаан тоосгоор ханган ажилладаг. Тоосгыг уян налархай аргаар хэвлэж, байгалийн аргаар хатааж, дугуй зууханд шатаадаг.

Улаан тоосгоны үйлдвэрт байнгын ажлын байранд удирдлагын багийн 10 ажилтан, улирлын чанартай түр ажлын байранд 48-54 ажилчин ажилладаг.

Тус үйлдвэр нь 2018 онд БНХАУ-ын Шианши мужын Хуан-Чин корпорацийн өдөрт 42,000ширхэг тоосго үйлдвэрлэн хэвлэх тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглалтанд оруулсан. Мөн 20 ам бүхий 1 ээлжиндээ 105,000-110,000 ширхэг тоосго шатаах дугуй зуухтай байсан бол 2019 онд 22 ам бүхий 1 ээлжиндээ 100,000-130,000 ширхэг тоосго шатаах дугуй зуухыг нэмж ашиглалтанд оруулсан.

Үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн нь 75-100 маркын шавар улаан тоосго юм.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1995

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Дархан хот, Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг, Хөтөл хороолол, Улаан тоосгоны үйлдвэр

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.