Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ТиТиЖиВиСиӨү ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Нягтлан бодогч

Компанийн санхүүгийн үйл ажиллагааг холбогдох дүрэм журам, стандартын дагуу үнэн зөв хөтлөн явуулах, холбогдох удирдлагуудад мэдээлэх, хянуулах зэрэг нягтлан бодох бүртгэлийн үндсэн ажлуудыг Санхүү бүртгэлийн хэлтсийн үндсэн зорилтын дагуу хийж гүйцэтгэнэ.  

Уулын диспетчер

1.     Уулын олборлолтын ажилтай холбоотой өдөр тутмын мэдээг цаг тухайд нь гаргаж байх, шаардлагатай мэдээллийг удирдлагуудад цаг алдалгүй яаралтай мэдэгдэх, ERP cистем дээр нэгтгэн, уулын ажлын мэдээг бэлтгэн, шаардлагатай удирдлагуудад хүргүүлэх, байнгын шинэчлэлтийг хийх. 2.     ERP систем дээр тухайн ээлжид гарсан тоног төхөөрөмжийн марк, дугаар зэрэг мэдээллүүдийг оруулан, бүртгэх 3.     Удирдах албан тушаалтнуудаас тухай бүрд өгсөн үүрэг даалгавар буюу нэмэлт шаардлагатай бүртгэлүүдийг түргэн шуурхай гүйцэтгэж байх

Цахилгаан экскаваторын туслах оператор

Цахилгаан экскаваторын операторын ажил үүрэгт дэмжлэг үзүүлж, ажлын явцад цахилгааны кабелийг аюул осолгүй зөөвөрлөх, кабел, экскэний бүрэн бүтэн байдалд хяналт тавьж болзошгүй аваар осол, эвдрэлээс урьдчилан сэргийлж ажиллах хяналт тавих үүрэгтэй. Тухайн ээлждээ мөргөцгийн бохирдол, ажлын байрны эргэх радиус доторх аюулгүй ажиллагааг хариуцах, кабель, тулгуур, чигийн байрлалд хяналт тавих  

Дампны оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу дампыг жолоодож хөрс, нүүрс, бусад зүйлсийн тээврийг гүйцэтгэх. Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ.   

Засварын төлөвлөлтийн инженер

Уурхайд ашиглагдаж буй бүх хөдөлгөөнт болон суурин техник, тоног төхөөрөмжийн засварын төлөвлөгөө, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ, техникийн бэлэн байдлын коэффициентийг зорилтот түвшинд тогтмол байлгах нөхцлийг хангах ажлыг зохион байгуулах, Техникийн урт хугацаанд их засварт орох, томоохон агрегат эд, сэлбэгүүдийн насжилтыг тодорхойлж бүртгэлжүүлэх, -Уурхайн бүтээлийн техник, тоног төхөөрөмж, туслах техникүүдийн техник үйлчилгээ, урсгал засвар, засварын зогсолтын урьдчилан төлөвлөж, засварын ажлыг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавих, тэдгээрийн зогсолт, саатлыг багасгаж бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Улирал, жилийн сэлбэгийн насжилт, солигдох хугацаа зэргийг тооцоолон Сэлбэгийн мэргэжилтэнд дэмжлэг өгч ажиллах

Авто, өндөр хүчдэлийн цахилгаанчин

1000 вольтоос дээш хүчдэлээр ажилладаг уул уурхайн цахилгаан техник, тоног төхөөрөмжийн үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээг хийж ажиллана.  Тоног төхөөрөмжүүдийн цахилгааны хэлхээ, схем унших, эд ангиудын холболтуудыг гарын авлагын дагуу бие даан хийх. Цахилгаан машин тоног төхөөрөмжүүдийн эд ангиуд дээр гарсан гэмтлийг бие даан оношлох,  засварлах бүрэн чадвартай байх, засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэх Тухайн засварын ажилтай холбоотой эвдрэл гэмтэл, шаардлагатай сэлбэгийн жагсаалт болон бусад засварын ажлыг үнэн зөв тодорхойлж ахлах ажилтанд мэдэгдэх Машины тоног төхөөрөмж, эд ангиудад засвар хийсний дараагаар зохих ёсоор шалгаж тестлэх Засварын төвийн тоног төхөөрөмжийг үйлдвэрийн гарын авлага болон дотоодын заавар журмын дагуу ашиглах

Эрүүл ахуйч

-Төлөвлөгөөт үзлэг шалгалт хийж гүйцэтгэх -Хөдөлмөр, орчин, хүнсний эрүүл ахуйн чиглэлийн төлөвлөгөөт ажил хийх -Үнэлгээ хэмжилт, тайлан, статистикийн ажлуудыг хийж гүйцэтгэх -Сургалт зохион байгуулах  

Уулын туслах ажилтан/ Автобусны жолооч

Уулын мастерын ажлын зааварчилгааны дагуу, тухайн өдрийн уулын үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу, аюул осолгүй хийж гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л уулын ажлуудыг хийж гүйцэтгэх, Өглөө, Орой ээлжид, цайны цагаар автобус жолоодож операторуудыг зөөвөрлөх, уулын карьерын замын цэвэрлэгээ болон бусад шаардлагатай бүхий л үйл ажиллагаанд туслалцах

Механик

Уул уурхайн хэмжээнд ажиллаж байгаа техник /Cat, Kawasaki, Terex, Liebherr зэрэг брэндийн/ тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн болон бүрдэл эд ангийн үзлэг, оношилгоо, их засвар үйлчилгээг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх

Захиргааны ажилтан

Компанийн хэмжээнд ирж буй гадна дотнын зочдыг хүлээн авахад шаардлагатай ажлуудыг зохион байгуулж ажиллах, захирал болон ажилтнуудын гадаад гадаад болон дотоод томилолттой холбоотой бүхий л үйл ажиллагаанд туслалцах, хариуцан ажиллах Компанид ирсэн бичиг баримтын бүртгэл хөтлөх, архивлах, холбогдох хэлтэс мэргэжилтнүүдэд мэдээллийг түгээх, гарсан хариуг холбогдох байгууллагуудад илгээх, ERP систем дээр бүртгэх, зохих өөрчлөлтүүдийг хийх Компанийн гадаад ажилтнуудын виз, хөдөлмөр эрхлэлт болон ажиллах эрхийн асуудлуудыг хариуцах, шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, бэлэн болсон баримт бичгийг ажилтанд болон компанийн бусад хэлтсийн ажилтнуудад түгээх Оффисын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, гарсан асуудалд арга хэмжээ авах, шийдвэрлэх Шаардлагатай худалдан авалтын судалгаа хийх, тайлагнах Байгууллагын соёл, гадаад болон дотоод имижийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх

Ахлах хуульч

- Компанийг төрийн байгууллага болон шүүх, бусад байгууллагад төлөөлж, эрх ашгийг хамгаалж ажиллах - Компанийн бизнесийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, хууль зүйн дэмжлэг үзүүлэх, үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх - Гэрээ, контракт болон эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн бүх төрлийн бичиг баримтыг боловсруулах, хянах - Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.

ХАБ-ын ахлах ажилтан /Засварын хэлтэст/

1. Засвар, агуулахын талбайд хяналт тавьж ажиллах, засвар үйлчилгээний ажилууд болон түүнд ашиглагдаж байгаа багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, технологийн горимын дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих. 2. Өргөх, тээвэрлэх болон бага дунд оврын машин механизмын бүрэн бүтэн байдал, холбогдох ажилтнуудын үнэмлэхнийн хүчин төгөлдөр эсэхэд хяналт тавих. 3. Хариуцсан талбайн машин мехнанизмын хөдөлгөөний аюулгүй байдлыг анхаарах, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхх. 4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг төлөвлөх хэрэгжүүлэх, өөрийн харъяалах ажилын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм журмыг хэрэжүүлэхэд хяналт тавих.

Лоудер /ачигч/-н оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу лоудер /ачигч/-г жолоодож  Ачилтын ажлыг тоног төхөөрөмжийн хүчин чадлын хүрээнд хийж гүйцэтгэх Нүүрс, хөрс болон шимт хөрс ачих, шаардлагатай тохиолдолд газар ухах, шороо, чулуу, элс хайрга хутгах, ачих Уурхайн зам талбай, хаягдлын овоолго, нүүрсний овоолгын ирмэгт уулын ажлын технологийн батлагдсан паспортын дагуу хөмсөг тавьж ажиллах Шууд удирдлагаас өгсөн нарядын дагуух нэмэлт ажил үүргийг гүйцэтгэнэ.     

Авто Грейдэрийн оператор

- 16М загварын грэйдер тоног төхөөрөмжийг зааврын дагуу аюул, осолгүй жолоодож уурхайн төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэх - Уурхайн аюулгүй байдлын дүрэм журмыг даган мөрдөх - Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, эвдрэл, гэмтлийг хариуцан ажиллах

Усны машины жолооч

Уурхайн бүс дэх зам талбайн усалгааг технологийн дагуу хийх Усны машин, усны насосны бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах, үзлэг шалгалтыг тогтсон хугацаануудад хийх, илэрсэн үл тохирол, эвдрэл гэмтлийг тухай бүр удирдах ажилтанд мэдэгдэж засварлах, засварлуулах. Хариуцсан ажил үүрэгтэй холбоотой технологийн, дүрэм журмын, стандартын дагуух бүртгэлийг тогтмол  хийж байх 10 мото цаг тутам хийж гүйцэтгэх ажлууд болон техник ашиглалттай холбоотой жижиг засварын ажлыг засварын мастераас зааварчилгаа авч гүйцэтгэнэ.  Цэвэрлэгээ хийх, тослох, гэрлийн тусгал тохируулах, машины стандарт бичиглэл, тоноглолыг /пайз гэх мэт) бүрэн бүтэн байлгах зэрэг жижиг ажлуудыг бие даан гүйцэтгэнэ.  

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15-хороо, Их Монгол улс гудамж, Моннис Бюьлдинг 6 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.