Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Добу технологи ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Добу, бид орчин үеийн шинжлэх ухаан, техник, технологийн ололт амжилтуудын хүртээмжийг сайжруулах замаар шинэ санаа, оновчтой шийдлийг боловсруулж та бидний өдөр тутмын амьдралд, цаашлаад нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж өндөр бүтээмжтэй, байгальд ээлтэй, мэдлэг боловсролыг эрхэмлэсэн гэр бүл, хамт олон түүгээр ч үл барам жишиг болсон нийгмийг цогцлоохын төлөө ажиллаж байна.

Бид хүн бүрийг урлагийн зүтгэлтэн, хийсэн бүтээснийг нь урлаг гэж хардаг бөгөөд хийж бүтээж, гүйцэлдүүлж байгаа болгон нь тэр чинээгээрээ уран сайхан, гоо, төгөлдөр хирнээ утга зүйн нарийн уялдаа хамааралтай, бие биендээ байнга үлгэр дууриал болж ажиллахаар нэгдсэн хамт олон юм.

Бид, мэдэхгүйгээс мэддэг болдог, хичээл зүтгэлээс үр дүн гардаг, хүсэл тэмүүллээс амжилт төрдөг гэдгийг бүх сэтгэл зүрхээрээ ойлгодог болохоор бие, биенээ байнга өсөж дэвжихийг уриалж, бусаддаа зааж сургаж, үр дүнг илүү чухалчилж, илэн далангүй санаа бодлоо илэрхийлж ажилладаг.

  • Алсын хараа

    Та бидний тулгамдсан асуудал, асуудлын гаргалгаа Энергийн хэмнэлттэй хэрэглээг дэмжиж өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт авчрах нь та бидний ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт байх болно. Хүн төрөлхтний ирээдүй энергийн эх үүсвэр, түүний зүй зохистой хэрэглээнээс хамгийн ихээр хамаарч байгаа үед та бид амьдарч байна. Үүний нотолгоо болсон ногоон технологи, цэнхэр дэлхий зэрэг төрөл бүрийн уриа лоозонтой хүлэмжийн хийг бууруулах аль эсвэл тэглэх зорилготой төсөл хөтөлбөрүүдийг та бид бэлхнээ мэдэх билээ. Хэдийгээр олон улсын хамтын нийгэмлэгүүд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч үр дүнд төдийлөн хүрэхгүй л байна. Бидний харж байгаагаар асуудлын гол нь та бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, энергийн хэмнэлттэй хэрэглээнээс туйлын их хамааралтай юм. Бид өөрсдийн эргэн тойрныг анхааралтай ажиглаж, бодитоор харвал маш их хэмжээний энергийг өдөр тутамдаа үр ашиггүйгээр зарцуулж байгаагаа олж харах болно. Шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг ал

  • Эрхэм зорилго

    Олон улсын зах зээлд нэвтэрч, үндэстэн дамнасан корпорац болж өсөн дэвжих.

  • Уриа

    Монгол хүний оюун ухааныг алдаршуулж, үндэстэн дамнасан компани болон өргөжинө

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2014

  • Ажилтны тоо

    100

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо Махатма Ганди гудамж Элит хаус 2-4 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.