БҮТЦИЙН ХЯНАЛТ ХИЙСНЭЭР БЭЛЭН БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ.

Хитачигийн техникүүдийн үр ашиг, найдвартай байдал, бат бөх байдлыг хамгийн их байлгахын тулд, тухайн техникт анхаарал хандуулах хэрэгтэй.
“Машины ерөнхий үзлэг хийх нь машины бэлэн байдалд шууд хамааралтай” хэмээн Хитачи Констракшны Уул уурхайн хэлтсийн Харилцагчдад Дэмжлэг үзүүлэх хэлтсийн Менежер Грайг Штайнхаусэр хэлжээ. “Кузов, сум, гарны орчноор үүссэн цууралтыг эрт илрүүлснээр сул зогсолтыг багасгаж, засварын зардлыг багасгаж улмаар бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.”
Hitachi нь уул уурхайн болон барилгын тоног төхөөрөмжүүддээ бүтцийн хөтөлбөр, баталгаат хэрэгслүүдийг санал болгодог бөгөөд ингэснээр та өөрийн үйл ажиллагаандаа санаа зоволтгүй итгэлтэйгээр үйл ажиллагагаа явуулах боломжтой юм.