Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
АНТЕН ЦАМХАГИЙН МЕХАНИКЧ

  Галт тэрэг болон сэлгээний хөдөлгөөний радио холбооны антен цамхгийн хэвийн ажиллагааг хангах; Хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээвэрлэлтийн үр ашгийг нэмэгдүүлж ажиллах; Дохиолол холбоо эрчим хүчний хэлтсийн ИТА нарт шуурхай үйлчилгээний ажил болон гэмтэл саатлын үед автомашинаар үйлчлэх, замын хөдөлгөөний хууль, дүрмийг мөрдөж, зорчигч, ачаа болон машин техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах;     Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах.  

СБГ-КАБЕЛЬ СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР

ДТХ-ын кабел, холбооны кабел, Оптик шилэн кабел, тэдгээрт хийгдэх үзлэг үйлчилгээний зурмагийг хийх,  биелэлтийг ханган ажиллах; Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, тээвэрлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэх; Тайлан мэдээ боловсруулж тайлагнах.

СБГ-ДЭД СТАНЦЫН ДИСПЕТЧЕР

Хариуцсан дэд станц болон шугам тоноглолын найдвартай ажиллагааг ханган; Нэгдсэн сүлжээний дүрэм, Аюулгүй  ажиллагааны дүрэм, Техник ашиглалтын дүрэм болон бусад хууль дүрмийн зөрчилгүй ажиллах; Дэд станцын шуурхай ажиллагааг ээлжийн хугацаанд удирдан зохион байгуулах.

СБГ-ДЭД СТАНЦЫН ЭЭЛЖИЙН МОНТЁР

Хариуцсан дэд станц болон шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, шуурхай ажиллагаа болон холбогдох хууль эрх зүйн хэм хэмжээг чанд мөрдөн аваар ,саатал зөрчилгүй ажиллах

СБГ-ЭРЧИМ ХҮЧНИЙ АХЛАХ ИНЖЕНЕР

Цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, ашиглалтын удаан хугацааны хэвийн найдвартай ажиллагааг хангуулах; Борлуулалтын үйл ажиллагааг ЭХ-ний тухай хууль, ЦЭХ хэрэглэх дүрэм, Аж ахуйн харилцааны дүрэмд нийцүүлэн, компанийн үйлчилгээний нэр хүндийг өсгөж, хамт олныг удирдан зохион байгуулж ажиллах; ЦЭХ-ний алдагдлыг бууруулах, авлага үүсгэхгүй байх; ЦЭХ-ээр хангах гэрээнд хяналт тавих, борлуулалтын үйл ажиллагааны гүйцэтгэлийг хангах ажлыг оновчтой зохион байгуулж, төлөвлөгөөг хангаж ажиллах; Эрчим хүчний ажилчдын өдөр тутмын ажилд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангах.

ШУГАМЫН МЕХАНИКЧ / 2-Р ЗЭРЭГ/

Хариуцсан өртөө, зөрлөгийн ДТХ-ын байгууламжид батлагдсан технологи карт, батлагдсан зурмагийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах: Өдөр тутмын арчилгаа үйлчилгээ, үзлэг шалгалтыг хийж хэвийн үйл ажиллагааг хангах; Хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган ажиллах. 

ШУГАМЫН МЕХАНИКЧ / 1-Р ЗЭРЭГ /

Хариуцсан өртөө, зөрлөгийн ДТХ-ын байгууламжид батлагдсан технологи карт, батлагдсан зурмагийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах; Өдөр тутмын арчилгаа үйлчилгээ, үзлэг шалгалтыг хийн хэвийн үйл ажиллагааг хангах; Хөдөлгөөний болон хөдөлмөрийн хамгаалал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах.

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН

Компанийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах; Хариуцсан нэгжийн ажилтнуудын хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал шийдвэр төлөвлөх, баримт бичиг боловсруулах, батлуулах; Ажилтнуудын өргөдөл санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх; Ажлын тайлан мэдээ боловсруулах, дүн шинжилгээ хийх; Хариуцсан нэгжийн цаг бүртгэл гаргах; Ажилтны мэдээллийг хүний нөөцийн программд бүртгэх, шилжилт хөдөлгөөнийг хөтлөн ажиллах.

АХЛАХ СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭГЧ

Тээврийн программ хангамжийг техникийн тодорхойлолтын дагуу хийлгэж хүлээн авах, хүлээн авсан программ хангамжийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж, шаардлагатай хөгжүүлэлтийг тухай бүр хийлгэж ажиллах, тайлагнах; Хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой аливаа программ хангамжийг бүрэн хариуцах бөгөөд компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй программ хангамжуудын тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах, хөгжүүлэх чиглэлээр холбогдох газар, хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах; Хэлтсийн ажлын төлөвлөлтийн дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангах зорилгоор тухай бүр томилолтоор ажиллах, тайлагнах; Хэлтсийн ажилтан нарт компьютер, программ хангамжийн чиглэлээр мэргэжлийн туслалцаа үзүүлж, дэмжиж хамтран ажиллах. Өгөгдлийн сангийн бүрдэлт, мэдээ тайлангийн бүрдэл зэрэгт тогтмол шинэчлэлт сайжруулалт хийж ажиллах; Монгол улсын цахим сүлжээ болон бусад хамтран ажилладаг байгууллагуудын цахим сүлжээтэй компанийн хэмжээнд ашиглаж буй программ хангамжийг боломжит байдлаар холбох, мэдээллийг 100% цахимаар солилцох зорилт тавин ажлаа төлөвлөж, зохион байгуулж ажиллах; Зам, тээврийн нэгдсэн платформд шаардлагатай хөгжүүлэлтийг тухай бүр хийх, мэдээ мэдээллийг бүрэн, шуурхай, хугацаанд нь оруулж, дамжуулж ажиллах, хянуулах, тайлагнах; МУ-ын Ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор тээврийн үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээ мэдээллийг компанийн вэб сайтад тогтмол хугацаанд нь оруулж ажиллах, шаардлагатай хөгжүүлэлт, сайжруулалтыг холбогдох газар, хэлтэс, нэгжтэй хамтран гүйцэтгэх, хянуулах, тайлагнах.

ДЭД СТАНЦЫН ДИСПЕТЧЕР

Хариуцсан дэд станц болон шугам тоноглолын найдвартай ажиллагааг ханган ажиллах; Нэгдсэн сүлжээний дүрэм, Аюулгүй ажиллагааны дүрэм, Техник ашиглалтын дүрэм болон бусад хууль дүрмийн зөрчилгүй ажиллах; Дэд станцын шуурхай ажиллагааг ээлжийн хугацаанд удирдан зохион байгуулж ажиллах.

БАРИЛГЫН ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР

Их засвар болон улирлын чанартай засварын ажлыг удирдан гүйцэтгэх; Ашиглалтын хугацаанд эвдэрч гэмтсэн гэмтлийг оношилж, засвар үйлчилгээтэй холбоотой байнгын ажиллагаанд хяналт тавин ажлыг зөв зохистой зохион байгуулах; Засвар үйлчилгээг хийх, хүмүүсийн хэвийн зөв аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх; Зураг төсөл унших, угсралтад хяналт тавих; Нам хүчдэлийн цахилгаан систем дээр ажиллах, гэмтлийг тодорхойлох, засварлах; Барилга ашиглалт үйлчилгээг тухай бүр т хийлгүүлэх; Ажлын байрны болон хувийн ХАБЭА-г хангаж ажиллах.

ГАЛЧ

Уурын тогооны чанарыг шалгах, шаардлагатай арга хэмжээ авах, тохиргоо хийх болон зэврэлтээс хамгаалах химийн бодис түрхэх; Уурын хөдөлгүүр, машин, механизмын хэмжигч багаж төхөөрөмжийг шалгах, тэмдэглэл хөтлөх илэрсэн зөрчил, доголдлыг мэдэгдэх; Шахуурга хавхлагын үйл ажиллагааг шалгах, засвар үйлчилгээг хийх; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөн ажиллах; Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх;

САНТЕХНИКЧ

Төв оффис болон кемпийн сантехникийн шугам сүлжээний системийг засаж сайжруулан,т үзлэг, үйлчилгээг хийн ус, хий, бохирын болон ус зайлуулах шугам хоолой, холбогдох хэрэгсэл, усан болон хийн хөдөлгүүр зэрэг тоног төхөөрөмжүүдийг угсрах, суурилуулах, засварлах, арчлах ажлыг гүйцэтгэх; Халаал, цэвэр, бохир усны системийн хоолой, дагалдах хэрэгслүүдийг хэмжих, тайрах, матах, нугалах, холбох, угсрах, суурилуулах, засварлах; Сантехникийн эдлэл хэсгийг угсралтад бэлтгэх; Гар болон цахилгаан багаж ашиглан хий дамжуулах, аяга таваг, сав угаах, халаах хэрэгсэл, усны тосгуур, угаалтуур, суултуурыг угсрах; Дулаан, цэвэх усны шугамыг ус болон хийгээр шалгах,дулааны төрөл бүрийн узель, воллер дулааны станц бэлдэх, угсрах, турших; Сантехникийн гадна шугамыг дулаалах, худгыг шалгах; Бохир болон ус зайлуулах, усан хангамжийн төв шугам бусад зориулалтаар ухсан шуудуунд шавар, бетон ширмэн хоолойг угсрах; Өдөр тутмын ажлын бэлтгэлийг хангах; Өртөөний уурын зуухны ажиллагааг хангах.

ЦАХИЛГААНЧИН

Барилга байгууламжийн цахилгааны засвар үйлчилгээг чанартай хийх; Засвар үйлчилгээний ажлын үед болон газар ухах үед газраар явж байгаа цахилгааны кабель утсуудыг тандах, таслахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах; Зарим тохиолдолд өндөр хүчдэлтэй ажиллах; Хийсэн ажлын тэмдэглэл хөтлөх, шаардлагатай тохиолдолд зураг авч баталгаажуулах; Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах; Цахилгааны ажлын зураг унших, ашиглах; Барилга байгууламжуудын цахилгааны байгууламжуудын хэвийн найдвартай ажиллагааг хангах; Барилга байгууламжийн бүх төрлийн цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг бэхлэх, тогтоох хэрэгслийг суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх; Цахилгааны тоног төхөөрөмжийн ашиглалт, хэвийн ажиллагаанд байнга хяналт тавих; Хариуцаж буй ажлын хүрээнд удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах.

ТЕХНОЛОГИ, СУРГАЛТ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

Хариуцсан чиглэлийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө боловсруулах, тайлан гүйцэтгэлийг цаг тухай бүрт нь гаргаж, дүн шинжилгээ хийж байх; Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааны технологийг боловсруулах, тасралтгүй сайжруулах; Хөдөлгөөний аюулгүй байдал болон ачааны бүрэн бүтэн байдалд хяналт тавих, заавар, зөвлөгөө өгөх, буруутай хүмүүст хариуцлага тооцох талаар саналыг байгууллагын удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх; Байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ачаа тээврийн үйл ажиллагаатай холбоотой бусад шаардлагатай судалгаа, тайлан, мэдээ төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж байх; Боловсруулсан технологийн горим, картуудыг ажилтнуудад зааж сургах, дадал хэвшил болгох талаар санаачлагатай ажиллах; Дэвшилтэт технологийн техник, тоног төхөөрөмжийн судалгаа хийх, автоматжуулалт, механикжуулалтын аргуудыг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг санаачлан зохиож байгуулах; Бүх төрлийн ачаа тээвэрлэлтийн үзлэгийн технологит хугацааг тогтоох, технологит хугацааг баримталж байгаа эсэхэд хяналт тавих; Ажлын байранд бодит байдлын зураг авалт хийх, технологит ажилбаруудыг гаргах, дүн шинжилгээ хийх; Боловсруулсан баримт бичиг, технологиудыг ажилтнуудад зааж сургах, гүйцэтгэлд хяналт тавих.

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, АЮУЛТАЙ АЧАА ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

Хариуцсан чиглэлийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө боловсруулах, тайлан гүйцэтгэлийг цаг тухай бүрт нь гаргаж, дүн шинжилгээ хийж байх; Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааны техникийн нөхцлийг боловсруулах, тасралтгүй сайжруулах; Хөдөлгөөний аюулгүй байдал болон ачааны бүрэн бүтэн байдалд хяналт тавих, заавар, зөвлөгөө өгөх, буруутай хүмүүст хариуцлага тооцох талаар саналыг байгууллагын удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх; Байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ачаа тээврийн үйл ажиллагаатай холбоотой бусад шаардлагатай судалгаа, тайлан, мэдээ төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж байх; Боловсруулсан техникийн нөхцлийг ажилтнуудад зааж сургах, дадал хэвшил болгох талаар санаачлагатай ажиллах; Дэвшилтэт технологийн техник, тоног төхөөрөмжийн судалгаа хийх, автоматжуулалт, механикжуулалтын аргуудыг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг санаачлан зохиож байгуулах; Боловсруулсан баримт бичиг, техникийн нөхцлүүдийг ажилтнуудад зааж сургах, гүйцэтгэлд хяналт тавих.

ТЭЭВРИЙН МЕНЕЖЕР

Авто зам, төмөр зам, агаар, усан тээврээр ачаа тээвэрлэх дүрэм, олон улсын ачаа тээврийн тухай хэлэлцээрийн дагуу ачаа тээвэрлэлтийн оновчтой арга, маршрутыг судлан тээвэрлэлтийг удирдан зохион байгуулах; Тээврийн үйлчилгээний эрэлтийг судлах, урьдчилан таамаглах, тээврийн үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлэх, эрэлт хэрэгцээг хангах; Тээврийн үйлчилгээний хэрэглэгчидтэй харилцаа тогтоох, үйлчлүүлэгчидтэй гэрээ, хэлэлцээр, бизнесийн харилцаа холбоог зохион байгуулах, нэмэлт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахад тээврийн компанийн нэрийн өмнөөс шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх; Төмөр зам, гааль, мэргэжлийн хяналт зэрэг төрийн байгууллагуудын дүрэм, журам, тушаал шийдвэрийг судалж, хэрэгжүүлж ажиллах; Ачаа тээвэрлэх гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, үйлчлүүлэгчдийг мэдээ мэдээлэл, лавлагаагаар хангаж ажиллах; Тээврийн үйлчилгээг илүү таатай нөхцөлөөр үзүүлэх тээврийн компаниудыг хайх, тээврийн компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах; Тээврийн төлбөр тооцооны тайлан мэдээг нэгтгэх, танилцуулах, бүртгэл хөтлөх, тээвэр зуучийн үр ашгийн шинжилгээ, тооцолол үйлдэх.

АЧИЛТ, БУУЛГАЛТЫН ТАЛБАЙ ХАРИУЦСАН АХЛАХ ИНЖЕНЕР

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, ажиллаж буй нийт ажилчдыг удирдан зохион байгуулах, чиглэл өгөх; Талбайд зорчих авто машины, машин механизм, галт тэрэгний хөдөлгөөний зохион байгуулалтыг боловсруулах, хөгжүүлж, сайжруулах; Гааль, боомтын удирдлага, тээврийн компаний төлөөлөгч, удирдлагуудай холбоотой ажиллаж, тулгамдсан асуудлуудыг удирдлагуудтай хэлэлцэж шийдвэрлэх; Бүх төрлийн ачааг тээвэрлэх, ачих, буулгах технологит хугацааг тогтоох, технологит хугацааг баримталж байгаа эсэхэд хяналт тавих; Байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ачаа тээврийн үйл ажиллагаатай холбоотой бусад шаардлагатай судалгаа, тайлан, мэдээ төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж байх; Ажлын байранд бодит байдлын зураг авалт хийх, технологит ажилбаруудыг гаргах, дүн шинжилгээ хийх; Ачаа тээврийн үйл ажиллагаа, ачилт, буулгалтын арга ажиллагааны технологийг боловсруулах, тасралтгүй сайжруулах; Боловсруулсан технологийн горим, картуудыг ажилтнуудад зааж сургах, дадал хэвшил болгох талаар санаачлагатай ажиллах; Дэвшилтэт технологийн техник, тоног төхөөрөмжийн судалгаа хийх, автоматжуулалт, механикжуулалтын аргуудыг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг санаачлан зохион байгуулах; Хөдөлгөөний аюулгүй байдал болон ачааны бүрэн бүтэн байдалд хяналт тавих, заавар, зөвлөгөө өгөх, буруутай хүмүүст хариуцлага тооцох талаар саналыг байгууллагын удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх.

АЧАА ВАГОН ХҮЛЭЭЛЦЭГЧ

Аюулгүй ажиллагааг хариуцагч байж, ачилт буулгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулах; Ачааны бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах; Үйлчлүүлэгчиддээ тав тухтай, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг хүргэн ажиллах; Байгууллагын ашиг, орлогыг нэмэгдүүлэх санал санаачлага гарган ажиллах.

ДОХИОЧИН

Аюулгүй ажиллагааг хариуцагч байж, талбайд зорчиж буй авто тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг зохион байгуулах; Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын талбайг боломжит хамгийн үр ашигтай байхаар зохион байгуулах, ажиллагаанд ажиллах; Үйлчлүүлэгчиддээ тав тухтай, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг хүргэн ажиллах.

ЧИНГЭЛЭГ ӨРГӨГЧИЙН ОПЕРАТОР

Авто машин, вагон, талбайн хооронд ачааг шилжүүлэн ачих, зөөвөрлөх; Ачаа вагон хүлээлцэгчийн заавраар ачааг өргөх, буулгах. Оосорлогч болон дохиочинтой ажиллах үед ачаа вагон хүлээлцэгчийн хяналтанд дохиочны дохиогоор ачилт, буулгалтын ажиллагааг хийх; Машин, механизмын бүрэн бүтэн байдлыг хангах, гэмтэл илэрсэн үед ажлыг яаралтай зогсоож ажил удирдагчид мэдэгдэн, гэмтлийг арилгуулах арга хэмжээ авах; Машин механизмын урсгал засвар үйлчилгээг хийх; Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон ачааны бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах; Чингэлэг ачигчаар өргөж буй ачааны жин, фитинг, өргөх хэрэгсэлд хяналт тавих.

ТАЛБАЙН ЗОХИЦУУЛАГЧ

Ачилт, буулгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулах; Ачилтын талбайнуудын үйл ажиллагааг хариуцах; Талбайн хадгалалт, ачаа эргэлтэд хяналтын тавих; Ачилтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах; Ачаа тээврийн ажлын тоо болон чанарын үзүүлэлтүүдийг хангах биелүүлэх, ачилт, буулгалтын тасралтгүй хэвийн ажиллагааг хангахад өдөр тутам хяналт тавих;        Ачилт, буулгалт, логистикийн үйл ажиллагаанд шаардлагатай дүрэм, журам, зааврыг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах.

АЧАА ЧИНГЭЛЭГ ХҮЛЭЭЛЦЭГЧ

Аюулгүй ажиллагааг хариуцагч байж, ачилт буулгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулах; Ачааны бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах; Үйлчлүүлэгчдэд тав тухтай түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг хүргэх; Байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх санал санаачлага гаргах.

АЧАА ТЭЭВРИЙН БҮРТГЭЛ ТООЦОО ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

Төмөр замын тээврийн тоон ба чанарын үзүүлэлтийн хатуу тайланг гаргах, тайлагнах; Компанийн удирдлага, Санхуу төлөвлөлтийн газар, Зам тээврийн хегжлийн яам, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн тев, Үндэсний статистикийн хороонд тус тус холбогдох дурэм, журмын дагуу мэдээ, тайланг хугацаанд нь хүргүүлэх; Тайлангийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, судалгаа, төлөвлөлт боловсруулж ажиллах; Тайлан гаргах анхан шатны бичиг баримтын буртгэл хөтлөлтөнд тогтмол хяналт шалгалт хийх; Тайлангийн үзүүлэлтүүдэд анализ хийж, удирдлага болон холбогдох хэлтсүүдтэй хамтран ажиллах; Ажлын үндсэн чиг үүргийн хурээнд аливаа тайланг гаргаж, шууд удирдлагад тухай бурт тайлагнан ажиллах.

ЗҮТГҮҮР БҮРТГЭЛ ТООЦООНЫ ИНЖЕНЕР

Төмөр замын тээврийн тоон ба чанарын үзүүлэлтийн хатуу тайланг гаргах тайлагнах; Зүттүүрийн ашиглалтын ажлын тоо ба чанарын үзүүлэлт, үндсэн үзүүлэлтийн тайланг гаргах,  хүгацаанд нь тайлагнах; Зүтгүүрийн түлш, тосны зарцуулалт, хэтрэлт, хэмнэлтийн тайлан гаргах, хүгацаанд нь тайлагнах; Зүтгүүрийн бригадын цаг, цалингийн бүртгэл хөтлөх, тайлан гаргах; Зүтгүүрийн депогоос анхан шатны бичиг баримтыг тогтоосон хүгацаагаар татан авч тайлангийн өгөгдөлтэй нэг бүрчлэн түлган шалгах, илэрсэн алдааг арилгуулах. Анхан шатны бичиг баримтыг холбогдох тайлангийн хамт анхан шатны нэгжээс хүлээн авч, бүртгэл хөтлөлтөнд тогтмол түлгалт хийн ажиллах; Тайлан гаргасан анхан шатны бичиг баримтыг тогтоосон хүгацаанд эмхлэн цэгцэлж архивын нэгж болгох, цахим архив үүсгэх.      

ХЭСГИЙН ИНЖЕНЕР (Автоматик ба телемеханик)

Хариуцсан өртөө, зөрлөгийн ДТХ-ын байгууламжид батлагдсан технологи карт, батлагдсан зурмагийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган өдөр тутмын арчилгаа үйлчилгээ, үзлэг шалгалтыг хийж хэвийн үйл ажиллагааг хангах; Хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах. Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан ажлын туршлагатай байх.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭЖИЛТЭН

Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйд тогтмол хяналт тавин ажиллах; Ээлжит болон ээлжит бус зааварчилгаа өгөх; Шаардлагатай сургалт танилцуулга зохион байгуулах; Хариуцсан чиг үүргийн хүрээнд төлөвлөгөө гаргах, тайлан боловсруулах.

ГОРИМ ТООЦООНЫ ИНЖЕНЕР

Эрчим хүчний урсгал, борлуулалтын тооцоо судалгааг гаргах; Цахилгаан шугам сүлжээний алдагдлыг хянах, шаардлагатай арга хэмжээг авах; Хариуцсан чиг үүргийн хүрээнд төлөвлөгөө тайлан, холбогдох бичиг баримтыг боловсруулах.

ГАРМЫН ЖИЖҮҮР

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай бүрэн хангаж зам сум, хиймэл байгууламжийн үзлэг шалгалт, засвар үйлчилгээг тогтмол чанартай сайн хийж галт тэргийг тогтоосон дээд хурдаар намуун дөлгөөн аялуулах; Замын байгууламж төхөөрөмжийн арчлалт засвар, үйлчилгээг технологийн дагуу хийх, галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн биелэлтийг хангаж ажиллах; Ажлын байрны хорио хамгаалалт хийх, дохиочны үүрэг гүйцэтгэнэ.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо. Юнион бюлдингийн "А" корпус 11 дүгээр давхар

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.