Синапс ХХК нь 2008 онд гадаад худалдаа, бизнес зөвлөгөө өгөх чиглэлээр Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан. Тус хугацаанд бид судалгааны нарийн тоног төхөөрөмж , лабораторын тавилга хэрэгсэл, хэмжлийн багажууд, хүнсний шинжилгээний багаж, мал эмнэлгийн багаж хэрэгслүүд, тест урвалжуудыг худалдаалж, угсрах , суурилах, шинээр судалгааны болон сургалтын лаборатори тохижуулах зэрэг үйл ажиллагааг эрхэлж байна.
Бид одоогоор дээрх төрлийн бараа бүтээгдэхүүнийг бэлнээр болон захиалгаар худалдаалах, өндөр үнэтэй нарийн хэмжлийн багаж хэрэгслийг худалдан авахад зуучлах, угсралт суурилуулалт , техникийн үйлчилгээг үзүүлэх, ISO MNS 17025 стандартын дагуу Лабораторийн менежмент, Итгэмжлэлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
Эрдэм шинжилгээний хүрээлэн, Их дээд сургууль, эмнэлэг, Төрийн болон орон нутгийн өмчит хяналт шалгалтын байгууллагууд, Жижиг Дунд үйлдвэрүүд, уул уурхайн компаниуд, төслийн байгуулага зэрэг 100 орчим харилцагч байгууллагад хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлэлт хийдэг.
Гадаад харилцагч түншүүдийн хувьд АНУ, Герман, Япон, БНХАУ, Итали, Англи зэрэг орнуудын ISO 9001, 140001 стандартыг хэрэгжүүлсэн 30 орчим үйлдвэрлэгч, худалдааны компанитай дистрибьютер, агентийн гэрээгээр түншлэн ажиллаж байна.
Бид ажлын байран дээрээ 450 гаруй нэр төрлийн лабораторын өргөн хэрэглэгддэг багаж , хэрэгсэл, хэмжээст шил сав, урвалж оношлуур бүхий дэлгүүрийг ажиллуулж байгаа билээ.
Танай лабораторийн түнш
1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж
2.
3.
2008
10