Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Мон-Атом ТӨХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх” чиг үүрэгтэй 100% төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр байгуулагдсан.

Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хүрээнд цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгийг өсгөн нэмэгдүүлэх, түүнийг энхийн зорилгоор олборлогч, боловсруулагч, экспортлогч улмаар тэргүүлэгч орны нэг болох, нөлөө бүхий улсуудын стратегийн сонирхлыг буй болгох, Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор “Мон-Атом” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь “Эрдэнэс Монгол” ХХК-нд шилжүүлж охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

  • Алсын хараа

    Компанийн сайн засаглалыг бэхжүүлсэн, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин бүхий тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар хүн ам, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино

  • Эрхэм зорилго

    Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт олон улсын жишигт нийцсэн сайн менежмент бүхий үнэ цэн, үр өгөөжийг нэмэгдүүлсэн үндэсний бие даасан компани болох

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    • Тогтвортой хөгжил • Мэргэшсэн чадварлаг • Ил тод, хариуцлагатай байдал • Өрсөлдөх чадвар

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    14

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-6, Мон-Атом ХХК-ийн өөрийн байр

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.