Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Шинэ Үе" дунд сургууль

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ “ШИНЭ ҮЕ” СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Шинэ Үе” сургууль нь 2003 онд Монгол Улсын Ардын багш Ү.Маамын санаачилгаар байгуулагдаж, 11 багш, 7 ажилтан, 1-10 дугаар ангийн 10 бүлгийн 86 суралцагчидтай үйл ажиллагаагаа анх эхэлж байсан.

Өдгөө тус сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд Монгол Улсын Гавьяат багш, захирал Н.Цэрэндолгорын удирдлага дор 99 багш, 27 ажилтан, 1-12 дугаар ангийн 55 бүлгийн 1513 суралцагчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байна.

“Шинэ Үе” сургууль нь математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулахын зэрэгцээ бусад бүх хичээлийг олон улсын стандарттай хослуулан өндөр түвшинд сургалт явуулдаг.

2008 онд дүүргийн тэргүүний сургууль, 2013 онд нийслэлийн тэргүүний сургууль, 2018 онд анхны хувийн өмчийн улсын тэргүүний сургууль болсон.

2018 онд IB олон улсын дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхээ албан ёсоор авсан бөгөөд “Шинэ Үе” сургууль нь үндэсний хэв шинжээ хадгалсан IB хөтөлбөртэй анхны монгол сургууль болсон. Энэ хичээлийн жилд IB дипломын хөтөлбөрийн 5-н жилийн магадлан итгэмжлэх шалгалтыг 100 хувийн амжилттайгаар давж хөтөлбөр хэрэгжүүлэх эрхээ 5 жилээр сунгасан.

2021-2022 оны хичээлийн жилд 9, 10 дугаар ангиуддаа Кембрижийн IGCSE хөтөлбөрийг, 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн Кембрижийн Lower Secondary хөтөлбөрийг 6-8р ангидаа тус тус хэрэгжүүлж эхэлсэн.

Бага ангид үндэсний цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна сургуулийн хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлдэг.

1.Англи хэлийг I-III ангид гадаад багш 7 хоногт 6 цагаар хичээл ордог. IV-V ангид монгол гадаад багш хослуулан 8 цаг ордог

2.Science хичээлийг I ангиас гадаад багш 7 хоногт 1 цагаар ордог.

3.Математик сонгон хичээлийг I ангиас 7 хоногт 2 цагаар судалдаг ба V ангиас мэргэжлийн математикийн багш ордог

4.IV ангиас эхлэн ICT буюу мэдээлэл технологийн хичээлийг 7 хоногт 1 цагаар судалдаг.

5.Инженер техник, технологийн мэдлэг олгох зорилгоор I ангиас stem дугуйланг 7 хоногт 1 цагаар судалдаг.

6.Дүрслэх урлаг технологийн хичээлийг мэргэжлийн багш 7 хоногт 1-2 цагаар судалдаг.

7.Бүжгийн хичээлийн 7 хоногт 1 цагаар мэргэжлийн багш ордог.

8.Хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор анги нийтээр нь буюу II ангид шатрын дугуйлан, III найрал дуу, IV ангид үкүлэлэ хөгжим, усан спортын дугуйланд нэмэлтээр хамруулдаг.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2003

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Юнескогийн гудамж, 1-р хороо, Хүүхдийн паркийн зүүн талд

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.