SendMN дэлхийн тэргүүлэх мөнгөн гуйвуулгын компани Remitly-тэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ
Олон Улсын мөнгөн гуйвуулгын Финтек Сэнд Эм Эн компанийн зүгээс харилцагчдадаа мөнгөн гуйвуулгын хамгийн хялбар шийдлийг хүргэхээр зорин ажиллаж ирсэн. Энэ удаад тэд гадаад улсад ажиллаж амьдардаг, ялангуяа Америк болон Европын холбооны улсуудад буй Монголчуудад илүү хялбараар найдвартай мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хүргэхээр Remitly-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Remitly компани нь 2011 онд үүсгэн байгуулагдсан, олон улсын мөнгөн гуйвуулгын финтек компани бөгөөд дэлхий даяар 5.9 сая идэвхтэй харилцагчтай, 2023 оны байдлаар $39.5 тэрбум долларын мөнгөн гуйвуулга буюу дэлхий дахины нийт цахим мөнгөн гуйвуулгын 26.5% -г дангаараа гүйцэтгэж $268.8 сая долларын орлого олсон байна.
Remitly x SendMN хамтарснаар харилцагчид дараах боломжуудыг нээж өгч байна. Үүнд:
- Хэрэглэхэд хялбар, харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангасан Remitly апп-ыг ашиглан дэлхийн 150 гаруй орноос Монгол улс дахь аль ч банкны данс, цахим хэтэвч болон cashpick up буюу бэлэн валютаар шилжүүлэг хийх;
- Өөрийн шилжүүлсэн мөнгөн гуйвуулгыг хаана явааг хянах буюу Track хийх;
- Харилцагчийн хийсэн шилжүүлэг компаниас амласан хугацаанд хүлээн авагчид хүрэхгүй бол харилцагч шимтгэлийг буцаан авах зэрэг олон боломж, давуу талуудыг амлаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Сэнд Эм Эн ББСБ ХХК
Төв оффис: УБ хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Соёл амралтын хүрээлэн гудамж Централ Парк барилга, 7-р давхарт Холбогдох утас: 7000 0909 И-мэйл хаяг: info@send.mn Вэбсайт: send.mn