Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Сакура Мэдикал ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Сакура Мэдикал ХХК нь 2017 оноос эхлэн эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч сувилагч, эмнэлгийн ажилтан, анагаахын чиглэлээр суралцаж буй оюутан нарыг чанартай сайн хувцас хэрэгсэлээр хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай компани нь эмч, эмнэлгийн ажилтаны хувцас, дагалдах хэрэгсэлийн үйлдвэрлэлтээрээ дэлхийн тэргүүлэгч Cherokee, Dickies брэндийн мэсийн хослол, цагаан халад, малгай зэргийг мөн эмч сувилагч нарын хамгийн чухал зэвсэг болох Америкийн ADC /American Diagnostic Corporаtion Брэндийн чагнуураа албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.

Cherokee, Dickies брэндийн эмнэлгийн хувцас нь угааж цэвэрлэхэд хялбар, өнгө будаг гарахгүй, биед маш эвтэйхэн, эдэлгээ сайтай, хөдөлгөөнд саад учруулахгүй хамгийн сайн материалтайгаараа онцлог юм. Бид хамгийн сүүлийн үеийн өнгө, загвар, шинэлэг бүхнийг эрүүл мэндийн манаанд зогсох эмч эмнэлгийн ажилтан та бүхнийг хангахаар зорин ажиллаж байна.

2018 онд эрүүл мэндийн салбарт эмчилгээ, оношлогооны багаж хэрэгсэл, чагнуур үйлдвэрлэлтээээ тэргүүлэгч компаниудын нэг болох Америкийн ADC брэндтэй холбоо тогтоож дэлхийн рейтингээрээ Лийтмэн брэндтэй эн дүйцэхүйц , Олон Улсын чанарын стандартыг хангасан ISO 9001 чанарыг гэрчилгээтэй чагнуур болон механик даралтын аппаратыг борлуулах эрхээ авч борлуулж эхэлсэн.

Сакура Мэдикал ХХК нь 2019 оноос эхлэн Туркийн эмнэлгийн хувцас үйлдвэрлэгч CIZKI брэндтэй хамтран ажиллах гэрээ хийсний үндсэн дээр хөлд эвтэйхэн, чийг атахгүй, сайн чанарын гутал болон цагаан халадыг та бүхэндээ борлуулж эхэлсэн.

Манай компани нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш улсын болон хувийн эмнэлгүүд, хөдөө орон нутгийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж хамгийн чанартай эдэлгээтэй хувцас хэрэгслээр хангасаар ирлээ.

Бидэнтэй гэрээтэй хамтран ажилладаг эмнэлгүүд:

УНТЭ, Гранд мед эмнэлэг, Сөүл-Сонгдо, Мөнгөн гүүр эмнэлэг, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн эмнэлэг, Миракл Гоо сайхны эмнэлэг, Герентологийн үнэдсний төв, Нийслэлийн мал эмнэлэг гэх мэт.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2017

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Багшийн дээдийн замын урд Монгол Даатгал, Хас банктай байрны 2 давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.