Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл ТББ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Санхүүгийн менежер

Санхүүгийн удирдлага:   Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хянах. Үүнд төсөвлөлт, таамаглал, зарцуулалт, төсөлд зориулсан санхүүгийн тайлагнал зэрэг орно. Жил бүрийн болон төслийн түвшний төсвийг боловсруулж, байгууллага болон донорын зорилготой нийцэж буй эсэхийг хянах. Дотоод оролцогч талууд, ТУЗ-ийн гишүүд болон гадаад донорт зориулсан санхүүгийн тайланг үнэн зөв, цаг тухайд нь бэлтгэх. Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа:   Өдөр тутмын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах. Үүнд: журналын бичилт хийх, банкны тохирол хийх, цалин хөлс боловсруулах, үндсэн хөрөнгийн бүртгэл ба элэгдлийг тооцох, өглөг ба авлагын дансыг удирдах, санхүүгийн програм ашиглах болон бусад санхүүгийн захиргааны ажлууд орно. Бүх санхүүгийн тайланг цаг тухайд нь тайлагнах Санхүү, НДШ, ХХОАТ, ААНОАТ тайланг тайлагнах хуваарийн дагуу бэлтгэн холбогдох газарт илгээх Дотоод ажилтнуудад нэхэмжлэл, төлбөрийн баримт болон төсөвтэй холбоотой асуудлаар гол холбоо барих болон дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэх Санхүүгийн баримт бичиг, бүртгэлийн системийг зохистой хадгалах, цэгцтэй байлгах. Хууль тогтоомжийн дагуу хяналт шаардлага тавих:   НББ-ийг СТОУС болон Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, заавар журам, аргачлалын дагуу хөтлөн явуулах Төслийн санхүүжүүлэгчийн шаардлага, стандартыг дагаж мөрдөх. Дотоод болон гадаадын аудитад дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт бичгийг бэлтгэх, аудитын дүгнэлтийг шийдвэрлэх. Холбогдох санхүүгийн хууль, дүрэм журмыг байнга судалж, байгууллагын дотоод журам, бодлогын мөрдөлтийг хангах Санхүүгийн шинжилгээ:   Стратегийн шийдвэр гаргах үйл явцыг дэмжих зорилгоор санхүүгийн шинжилгээ, төлөвлөлтийг зохион байгуулах. Төслийн санхүүгийн гүйцэтгэл, тогтвортой байдлыг сайжруулахад чиглэсэн санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх. Төслийн зардлыг хянаж, төслийн менежерүүдэд санхүүгийн менежментийн зөвлөгөө, чиглүүлэг өгөх Бодлого боловсруулалт:   Үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилгоор санхүүгийн бодлого, журам, дотоод хяналтын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх. Олон улсын төслүүдийн санхүүгийн удирдлагын удирдамжийг боловсруулж, нэгэн жигд, ил тод, тогтвортой байдлыг хангах. Байгууллагын хэмжээнд хууль, дүрэм журмын дагуу ажилтнуудыг санхүүгийн бодлого болон шилдэг туршлагад сургаж, мэдлэгийг дээшлүүлэх.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Гранд оффис, 23 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.