СДС ХХК нь Монголын уламжлалт гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 20 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч компани юм.
Бидний гол зорилго бол монгол урчуудын ур ухаан, соёлын өвийг орчин цагийн шийдэлтэй хослуулан, дотоодын болон олон улсын зах зээлд хүргэх явдал юм. Манай бүтээгдэхүүнүүд нь:
Эсгий урлал – Монгол гэр, бэлэг дурсгалын жижиг эдлэл, эсгий ханын чимэглэл
Гар урлалын бүтээгдэхүүн – Мод, чулуу, арьс, даавуугаар хийсэн өвөрмөц эдлэл
Баримал – Монголын түүх, соёлыг илтгэх уран барималууд
Компанийн маань бүтээгдэхүүн бүр нь гарын ур, сэтгэлийн уран нарийн ажиллагааг шингээсэн, дахин давтагдашгүй үнэ цэнтэй бүтээл юм. Мөн бид захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бизнесийн байгууллагуудад зориулсан бэлэг дурсгалын багц гаргах үйлчилгээг санал болгодог.
Хамтдаа өв соёлоо дэлхийд түгээе!
1. Үйлчилгээ
2006
11