Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

РЕСУРСПАРТНЕРС ГРУПП ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Кемп менежер

Нэмэлт мэдээлэл Хэнтийн аймаг Батноров сумын Эхэнбүрд 2-р багийн нутагт байрлах жонш, хүдрийн уурхайд 14/14 ээлжээр ажиллах  Хоол үнэгүй Гүйцэтгэх үндсэн үүрэг Кемпийн хэвийн өдөр тутмын үйл ажиллагааг ханган удирдан зохион байгуулах, Уурхайн ажилчдын хоол үйлдвэрлэл, цэвэрлэгээ үйлчилгээ, гадна тохижилт зэрэг аж ахуйн ажлыг хариуцан хийлгүүлэх, Ажлын байрны тодорхойлолт заагдсан чиг үүргийн дагуу ажиллана. Кемпэд байрлах ажилчдын амрах байрны хуваарь гаргах Ажилчдыг амрах, буулгах ажлыг зохион байгуулах Удирдлгагаас өгсөн үүрэг даалгаврыг түргэн шуурхай, чанартай зохион байгуулах  

Маркшейдер

Орд газрын хайгуулын ажлаас эхлээд уурхай байгуулах, ашиглах, түүнийг хааж уулын ажил явагдсан орон зайг нөхөн сэргээх хүртэлх үйл ажиллагааны хэмжилт тооцоо, график хангамжийг бэлтгэх, нөөц ашиглалт, газрын хэвлийн ашигт малтмалыг иж бүрэн, бүрэн гүйцэд олборлох үйл ажиллагааг удирдах, уулын ажлын горимын биелэлтэд хяналт тавих ажлыг хийж гүйцэтгэнэ.  Газрын гадарга дээрх болон далд уурхайд хийгдэх төрөл бүрийн маркшейдерийн ажлын хэмжилт, боловсруулалтын ажлыг удирдан зохион байгуулах маркшейдрийн зураглал хийх.  Далд уурхайн малталт нэвтрэлтэд чиглэл өгөх, маркшейдрийн график зураг бэлтгэх, гаргах уулын болон маркшейдрийн ажлын төлөвлөгөө гаргах тэдгээрийн бүх төрлийн холбоо, чиглэл, уурхайн нээлт зэргийг онолын түвшинд гүйцэтгэх.  Уурхайн сар бүрийн ахилт, олборлосон ашигт малтмалын хэмжээ, хөрс хуулалтын хэмжээг тодорхойлох, уурхайн талбайд хийгдэх тэсэлгээний хамрах хүрээг гаргах, тооцоолох, тэсэлгээний цооногуудын байрлалыг тогтоох.   Тэсрэх бодисын зарцуулалт, тэсрэх бодисын хэмжээ, хувийн зарцуулалт зэргийг тэсэлгээ хийх цооногтой харьцуулан тодорхойлох, тэсэлгээний дараах хөрс, ашигт малтмалын блокийн хэмжээг гаргах. 

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 хороо, Сөүлийн гудамж, Браухаус төв, 303 тоот.

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.